×
Улс төр 4 Зургаадугаар сарын 2013
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн санаачилгаар байгуулсан Сири улсад гэмт хэргийг мөрдөн байцаах комисс тус улсад химийн зэвсэг хязгаарлагдмал хэмжээгэр хэрэглэсэн гэж тааварлах бүрэн үндэстэй байна гэж өнөөдөр Ройтер агентлаг комиссын илтгэлээс иш татан мэдээллээ. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талаас химийн зэвсэг дөрвөн удаа хэрэглэснийг нотлох баримтууд шинжээчдэд байгааг баримт бичигт тэмдэглэжээ.
Умард Солонгос нь Йонбений цөмийн гол объкетын зэвсгийн плутоний үйлдвэрлэлийн ажлыг сэргээхэд бэлэн боллоо. Энэ нь Солонгосын хойгийн зургаан талт хэлэлцээрийг сэргээх оролдлогуудыг хүндрүүлж мэднэ. Энэ тухай “Йонхап” агентлаг Донс Хопкинсын нэрэмжит америк-солонгосын хүрээлэнгийн тайланг иш татан уламжилжээ. Шинжээчдийн ярьснаар, тогоог 1,2 сарын дараа ашиглалтанд оруулж магадгүй байна.
Орчин үеийн солонгосын улс төрийн амьдралд Америкаас авсан бусад улс төрийн уламжлалуудын нэгэн адил уламжлал бас бий. Ээлжит ерөнхийлөгч ажиллаад 100 өдөр болсны дараа Солонгост үнэлэлт дүгнэлт өгдөг ёстой. Тиймээс ийм шалтгаар олон нийтийн санал асуулгуудыг явуулдаг бөгөөд үүгээрээ төрийн тэргүүний чансааг тодорхойлдог. Пак Кын Хе ч мөн үүний гадна үлдсэнгүй.

АНУ,Япон хоёр БНХАУ-ын дарга Си Зиньпинд нэг ёсны бэлэг бэлдэв. Хятадын удирдагч Калифорниас явснаас хойш нэг өдөр өнгөрсний дараа эдгээр хоёр улс цэргийн сургууль явуулж эхлэнэ. Хятадын талаас мөн сургуулийг хойшлуулах хүсэлт тавьсан аж. Вашингтон,Токио хоёр Бээжингийн саналыг тоомсорлохгүй байна. Бээжингээс хариуд арга хэмжээ авах нь дамжиггүй.

Хятад улс АНУ , Япон улсад хандан энэ сард Калифорнид болох тэнгисийн эргүүд дээр явган цэрэг буулгах цэргийн хамтарсан сургуулилтаа цуцлахыг хүссэнд, Хятад улсын саналыг анхаарч үзсэнгүй.Эдгээр сургуулилт нь төлөвлөсний дагуу бөгөөд 6-р сарын 10-аас эхлэнэ гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжилж байна.
Дэлхийн 60 гаруй орон даваа гаригт Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Их Британи, Франц болон ХБНГУ энэхүү гэрээнд гарын үсгээ зуржээ. АНУ, БНХАУ,ОХУ  уг гэрээнд гарын үсэг зураагүй юм. НҮБ-ын гишүүн тавин орон уг гэрээг батлах юм бол гэрээ нь хүчин төгөлдөр болох юм.
Өнгөрсөн долоо хоногоос үргэлжилж байгаа Туркийн засгийн газрын эсрэг жагсаалууд  улс даяар биш, харин хэдэн том хотуудыг хамарч байна. Энэ тухай даваа гаригийн үдэш мароккийн нийслэл хотод Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тус улсад “эсэргүүцлийн жагсаалууд гарсан үеэс тайван болсон” гэжээ.
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013