×
Улс төр 3 Зургаадугаар сарын 2013
Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас залгамжлагчаа Өрөндийн орнуудад нэртэй, гэхдээ эх орондоо шүүмжлэгддэг Салам Фаядуг сонгов. Өнгөрсөн ням гаригт тэр Палестины их сургуулийн ректор Рами Хамдаллег шинэ засгийн газрыг бүрдүүлж, удирдах саналыг тавьсан гэж РИАНовости агентлаг уламжлав. Аббас шинэ томилгооны тухай зарлахдаа, лалын сөрөг хүчний талтай гурван сарын хугацаанд нэгдсэн засгийн газар байгуулах тухай тохиролцсон тухайгаа мэдэгдэв.

Хятад улсад ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн 3-р Бүгд хуралд идэвхтэй бэлтгэж эхлэв. Үүгээр нийгэм-эдийн засгийн салбарыг шинэчлэх тухай шинэ багц баримт бичгүүдийг сайшаан дэмжих төлөвтэй байна. Нөгөөтэйгүр, үзлэ суртлын салбарт ямар нэгэн шинэ зоригтой шинэчлэл гарахгуй нь бололтой.

Олон улсын цөмийн энергийн байгууллага – МАГАТЭ нь Ираны одоогийн байгаа цөмийн энергийг энхийн зорилготой гэж баталгаа өгөх боломжгүй аж. Энэ тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юкия Амано МАГАТЭгийн удирдах зөвлөлийн чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв.
Ойрын үед ЕХ-ны гишүүн орнууд сирийн сөрөн хүчнийхэнд зэвсэг нийлүүлэхгүй. ЕХ 8-р сарын 1-нээс өмнө Женевын Сирийн асуудал хэлэлцэх олон улсын шинээр чуулах бага хурлын үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс байдлыг дахин авч хэлэлцэнэ.
Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнгийн байран дээр худалдааны төв барих гэсэн Түркийн эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн жагсаалд оролцсон хэдэн зуун хүмүүсийг тус улсын полиц баривчлаад байна. Эрх баригчдын мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь баасан гаригаас тус улсын Стамбул, Анкара, Измир болон Конья хотуудад гарчээ. Энэ хугацаанд тус улсын гудамж талбайнаас нийт 1,7 мянга гаруй хүнийг баривчилжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 6-р сарын 3-4 өдрүүдэд Норвегийн Киркенес хотод болох Баренцевын /Арктикийн бүсийн/ Зөвлөлийн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын уулзалтанд оролцоно. Зөвлөл нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Орос, Дани, Исланд, Норвеги, Швед болон Европын комисс ордог юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын 6-р сарын эхний хагаст Орос улс руу өөрийн хувийн төлөөлөгчөө Солонгосын хойгийн асуудлаар зөвлөлдөхөөр илгээж магадгүй байна. Эл үүргийг Солонгосын ардын армийн ерөнхий штабын даргаар саяхан томилогдсон Ким Кёк Сикд хариуцуулж магадгүй байна. Энэ тухай сеулийн “Кенхян синмун” сонин өнөөдөр уламжилжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Екатеринбург хотод Орос-ЕХ-ны ДХУ уулзалтанд оролцохоор мордоно. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ДХУ-ын өмнө сэтгүүлчдэд ярихдаа, уулзалтын гол цагийг Сирийн байдлыг хэлэлцэхэд зориулах болно гэжээ. Уулзалтаар хэлэлцэх асуудлуудад ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал, хуучин зөвлөлтийн орнууд дахь сөргөлдөөнүүд болоод эдийн засгийн байдлын асуудал байна.
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013