×
Улс төр 2 Зургаадугаар сарын 2013
Япон улс ойрын таван жилд Африкийн орнуудад терроризмтэй тэмцэхэд нь зориулан 100 тэрбум иен /996 сая долл./ гаргахаар шийдвэрлэв. Энэ тухай ням гаригт тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ Иокогамад болсон Токиогийн Африкийн хөгжлийн олон улсын бага хурал дээр мэдэгдэв. Японы засгийн газрын тэргүүн тэмдэглэхдээ, африк тивд аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх нь тэргүүлэх ач холбогдолтой юм.
БНАСАУ өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хег засгийн газрын бус байгууллагуудын түвшинд яриа хэлэлцээх явуулах тухай саналыг хэлэлцэхээс татгалзсан явдалд нь шүүмжилжээ. Энэ тухай “Йонхап”агентлаг уламжилжээ.
Иракд шашны хоорондын тэмцлээс үүдэлтэй цуврал халдлагуудын улмаас 5-р сард нэг мянга гаруй хүн амиа алджээ. Энэ тухай Рейтер агентлаг НҮБ-аас гаргасан мэдээллийг иш татан уламжилжээ. Иракд 2013 оны 4-р сараас эхлэн шинэ хүчирхийллийн давалгаан эхэлсэн.
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй сирийн хямралыг зохицуулах асуудлаар утсаар ярилцав. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ уламжлав. Ярианы явцад талууд олон улсын бага хурлын бэлтгэл ажлын явцтай холбоотой асуудлыг хөндөцгөөв. Түүнчлэн хоёр талын янз бүрийн хэмжээний улс төрийн яриа хэлцэлийн төлөвлөгөөний талаар санал солилцжээ.
НҮБ-ын АЗ-ийн бямба гаригийн Сирийн засгийн газрын цэргүүд болон Эль-Кусейр хотыг эзлэн авсан “Хезболлах” хөдөлгөөний байлдааны үйл ажиллагааг буруушаасан мэдэгдэлд ОХУ-ын тал хаалт тавьлаа. Энэ тухай ням гаригт өрнөдийн ХМХ-үүд тус байгууллагын янз бүрийн дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ.
Түркийн олон хотуудад Стамбулын цэцэрлэгт хүрээлэнг татан буулгахыг эсэргүүцэгчдийг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалууд болж байгаа бөгөөд мянга орчим хүн саатуулагдаад байна. Энэ тухай тус улсын ДХЯ-ны сайд Муаммер Гюлер ням гаригт мэдэгдэв. Тус улсын иргэд эрх баргичдын Стамбулын төвийн Таксим дүүргийн “ногоон арлуудын” нэг болох Гези цэцэрлэгт хүрээлэнг татан буулгахыг эсэргүүцэж байна.
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013