×
Улс төр 1 Зургаадугаар сарын 2013
Иран улсын ерөнхийлөгчийн албан тушаалдд нэр дэвшэгчид урьд шөнө үндэсний телевизээр анхны санал шүүмлэл явуулсан тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Найман нэр дэвшэгч дөрвөн цагийн турш эдийн засгийн асуудлыг хэлэлцэв. Иран улс нефтийн орлогоос хамаарагдах явдлыг багасгаж, нефтийн худалдааг бууруулж, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг нэмэгдүүлэх ёстой гэж тэд санал нэгтэй үзсэн байна.
Японы засгийн газар Африк тивийн орнуудад туслах өргөн кампанит ажиллагаа явуулж, таван жилийн дотор 14 тэрбум доллар оруулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг Ерөнхий сайд Сизо Абэгийн мэдэгдлээс иш татан уламжлан мэдээллээ. Японы засгийн газрын тэргүүн таван жилд нэг удаа Токиод зарлан хуралдуулдаг Африкийн хөгжлийн асуудлаархи бага хурлыг нээж үг хэлжээ.
АНУ Япон,БНХАУ-ын хооронд нутаг дэвсгэрийн хурц маргаан үүсгэсэн Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Даоюйдао) арлуудыг тойрон төлөвшсөн тухайн байдлыг (статус-кво) хүчээр өөрчлөхийг эрс эсэргүүцэж байна гэж өнөөдөр АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел Сингапурт «Шангри-ла яриа хэлэлцээ» гэгчийн хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр мэдэгдэв.
Энэ долоо хоногт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын удирдагчид 2014 онд НАТО эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбогдуулан Байгууллагынхаа цэргийн бүрэлхдүүн хэсгийг бэхжүүлж,тажик-афганы хил хамгаалах хүч нэмэгдүүлэхээр тохиролцов. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бүс нутагт тулгарч мэдэх олон аюул сорилтыг няцаах боломжтой байна гэж шинжээчид үзэж байна.
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013