×
Улс төр Зургаадугаар сар 2013

Цацраг идэвхит хаягдлыг ашиглах буюу булшлах найдвартай технологи байгаа. Гэвч тэдгээрийг ашиглахад зарим үед улс төр саад болж байна гэж МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано мэдэгдэв. Тэрээр Спнкт-Петербургад «Атомын энерги ХХI зуунд» сэдэвт олон улсын бага хурлын дүнгээр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсэн Финланди дэх РАО агуулахыг ийн технологийн үлгэр жишээ хэмээн нэрлэв

Иран улс дэлхий дахинтай ойлголцох бодлого явуулахын хамт эрхээ хамгаална гэж өчигдөр шинэ Ерөнхийлөгч Хасан Рухани телевизээр хэлсэн үгэндээ мэдэгдлээ. Гадаад бодлогын аядуу чиг шугам бууж өгөх эсвэл санал зөрөх үйл хэрэг биш гэж тэрээр тэмдэглэв

Умард Солонгос пуужин хөөргөх шинэ төхөөрөмжүүдээ Өмнөдийн хил орчимд байрлуулсан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ мэдээллээ

Стамбулын цагдаагийн хүчин Таксим талбайд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 20 хүнийг саатуулав. Өчигдөр 7-10 мянган хүн энэ талбайд цугларав. Тэд 6-р сарын 28-нд курдууд оршин суудаг Диярбакыр мужид цагдаа нартай мөргөлдсний улмаас 1 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархдаж бэртсэнтэй холбогдуулаен засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хувь заяаны асуудал Кремлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв биш гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков «Эхо Москвы» радио станцад мэдэгдлээ

Энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Юкия Аманог хүлээн авч уулзав. «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын өндөр хэмжээний бага хурал 6-р сарын 27-28-ны өдрүүдэд Санкт-Петербургад чуулан хуралдлаа

Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Фан Фэнхуэй тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээлийн алба уламжлан мэдээллээ

Эдүгээ оросын эрх баригчид ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг яах асуудлыг шийдвэрлэх ёстой гэж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэв

ТТГ-ын ба АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Москвагирйн «Шереметьево» олон улсын нисэх онгоцны бууудлын нэвтрэн дамжих буст суурьшснаас хойш өнөөдөр яг долоо хоног өнгөрлөө

Эквадорын засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон хамгаалах жуух бичгийг хүчингүй болгов. Киотоос зохих зөвшөөрөл авалгүй мөн баримт бичгийг олгосон Лондонд суугаа Эквадорын консул Фидель Нарваес хариуцлага хүлээх ёстой

ШУӨЗО-нд өдөр шөнөгүй эргүүл хийх дэглэм тогтоосон гэж Өрөмчэд ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Мэн Зяньжу мэдэгдсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав

Өнөөдөр Мухаммед Мурсийн эсрэг хучний олон арван мянган төлөөлөгч улс даяар цуглаан хийж, төрийн тэргүүнд үл итгэж байгаагаа илэрхийлээд түүнийг огцоруулахыг шаардах бодолтой байна. «Аль-Ахрам» сонинд бичснээр олон зуун хүн нийслэлийн төв талбайд цуглараад байна

Өмнөд Солонгос, Хятад улсууд нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр бүс нутаг, дэлхий дахинд хүчтэй заналхийлж байгаа гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа төдийгүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс чөлөөтэй болгохын тулд нягт хамтран ажиллах төлөвтэй байна.

Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн Өртөө засах орны Лхасын ойролцоох буддийн шашны Гандан хийдийн лам нарт дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ.

Өнөөдөр Брунед Зүүн-Өмнөд Азийн орнуудын/АСЕАН/ ГХЯ-ны тэргүүн нарын ДХУ ажла эхлэнэ. 7-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилэх уг арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид оролцож байна. ДХУ-ын чухал сэдвүүдийн нэг байгалийн гамшигтай хамтран тэмцэх асуудал байх юм.

АНУ-ын ТТГ-ын гүйдэлчин агент асан Эдвард Сноуденыг тойрсон байдал нь бидний нүдэн дээр телевизийн лайв-шоугаас тагнуулын дуулиант хэрэг болж хувирч байна гэж оросын “Труд “ сонинд бичжээ.

Америкийн сенат цагаачлалын системийн шинэтгэлийн тухай хуулийн төслийг сайшаасан тухай өнөөдөр британийн ВВС телевиз радиогийн корпораци мэдээллээ.

1950 оны 6-р сарын 28-нд умард солонгосын цэргүүд Сөүл хотыг эзлэн авчээ.Өмнөд солонгосын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гурав-дөрөвхөн хоногийн хугацаанд нийслэл хот эзлэгдсэн нь Умард Солонгосын хувьд солонгосын дайны бүх цаг үеийн хамгийн бахдам амжилт байлаа.

НҮБ-ын АЗ Голан дахь энхийг сахиулагчдын мандатын хугацааг энэ оны эцэс хүртэл сунгаж, тэдний тоог 1250-нд хүргэж нэмэгдүүлэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хүсвэл, түүнийг улс орондоо оруулахад бэлэн байна гэж Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн.

Москва Саудын Аравийг оролцуулан хэд хэдэн улсад хандан Сирид олон улсын террористуудыг санхүүжүүлж зэвсэглэхээ болихийг уриалж байна гэж өчигдөр орой ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.

ТГ хэдэн жилийн турш дэлхий даяар мэдээлэл цуглуулан авч, цахим албадыг мөрдөж байсан гэж британийн «Гардиан» сонинд Эдвард Сноуденоос авсан баримт бичгүүдийг үндэслэн бичжээ.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Японы ГХ-ийн сайд Фумио Кисида нар даваа гаригт Брунейд бус нутгийн аюулгүй байдалд зориулсан форумын хүрээнд хэлэлцэнэ

Иран улс өөрийн хүчээр ба гадаадын түншүүдийг оролцуулан нийт 20 ГВт хүчин чадалтай атомын станцууд барих төлөвлөгөөтэй байна.

АНУ-ын ТТГ сирийн зэвсэгт сөрөг хүчинд зориулсан зэвсгийг Иорданид тээвэрлэж хүргэх нууц ажиллагаа явуулж эхлэсэн тухай өнөөдөр Wall Street Journal cонинд бичжээ.

Хятад улс дэлхий дахиныг оршиход гол үндэс нь байж болох даяаршлын аюулгүй байдлын шинэ үзэл санааг байгуулахын төлөө байна. Энэ тухай Бээжин болж байгаа World Peace Forum 2013 чуулганы индрээс БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао өнөөдөр хэллээ.

Орос улс ойрын жилүүдэд цөмийн чадавхаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн аюулгүй тогоонуудыг ашиглана.Энэ тухай оросын ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Юкия Аманотой Москвад хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.

Мурси алдаагаа хүлээж, шинэ шинэтгэл явуулахаа зарлан мэдээлж,олигархууд Египетийн байдлыг тогтворгүй болгосныг мэдэгдэв.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчээр улиран сонгогдов. Гадаадын хөрөнгө оруулагчид тайван ажиллаж мэднэ.

Монгнол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсад явагдсан ерөнхийлөчгийн сонгуульд дийлэнх олны санал авлаа.

Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуулийн явцад зөрчил гарсангүй гэж оросын ажиглагчид үзэж байна.

Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль нэг шаттай явагдаж, ялагдсан нэр дэвшигчид улс төрийн өндөр соёлтой болохоо харууллаа гэж Владимир Чуров мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн сөргөлдөөнийг цэргийн замаар шийдэж болно гэж үзэхгүй байна. Энэ тухай тэр Кувейтэд айлчлал хийх үеэр мэдэгдэв.

Эквадорын эрх баригчид АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Снуоденд улс төрийн орогнол олгох тухай асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа шаардагдах болно гэж ойгууллаа.

Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсад явагдсан төрийн тэргүүнийг сонгох сонгуульд ялалт байгууллаа.

Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууслаа. Төрийн тэргүүний сонгуульд 1,07 сая иргэн саналаа өглөө .

Япон улсын БХЯ Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арал руу дайралтаас хамгаалах үүднээс 400-500 км алсын тусгалтай өөрийн баллистик пуужингуудыг бүтээх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц орон нутгийн цагаар 19:00 улс даяар 57,73 хувьд хүрчээ.

Орос улсын Сонгуулийн төв комиссийн ажиглагчдын хувьд өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн сонирхолтой туршлага бол цахим бүртгэл болон цахим санал хураалтын системийг хэрэгжүүлсэн явдал байв.

Катарын эмир улс орноо хувьсгалт байдалд оруулахаас сэрэмжлэхийн тулд эрх мэдлээ залгамжлуулсан юм.

Өмнө нь
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013