×
Улс төр 30 Тавдугаар сарын 2013
Тагнан турших зорилгоор интернетийг хэрэглэж, нууц мэдээллийг хулгайлах нь дэлхийн бүх улсад тогтмол практик ажиллагаа болсон гэж хятадын Huawei алсын холбоо харилцааны компанийн мэдээллийн аюулгүй байдлын албаны удирдагч Жон Саффолк австралийн «Аустрэлиан файнэншл ревью» хэвлэлд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Түүний хэлснээр ямар нэг улс нөгөө улсын удирдлага юу хийж байгааг мэдэхийг эрмэлзэх нь гайхал төрүүлэм явдал биш.
Сирийн асуудлаар ”Женев-2” олон улсын бага хурлыг зохион байгуулахад бэрхшээл гарлаа. Сирийн үндэсний сөрөг хүчний эвсэл ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаасаа огцрох баталгаа өгөхийг шаардсан. Үндэсний эвслийн төлөөлөгчид Стамбулд 7 хоног хуралдаж байна. Тэд “ерөнхийлөгч Башар Асад улс төрийн үйл ажиллагаанаас гарсан байх ёстой “ гэж зарлав.
Япон улс  хөршүүдтэйгээ дайн хийхээр хүчтэй бэлтгэж байна.Эрх баригч Японы Либерал-ардчилсан намын /ЯЛАН/ Үндэсний батлан хамгаалалтын зөвлөл 5-р сарын 30-нд зэвсэгт хүчний томоохон шинэчлэлийн төслийг батлав. Төсөл нь дайсны цэргийн баазуудад цохилт өгөх бөгөөд тэнгисийн явган цэргийн ангийг байгуулах болоод пуужингийн довтолгооноос хамгаалах үр ашгийг дээшлүүлэх юм.
Урьд 9-р сард хийхээр товлосон америк-хятадын дээд хэмжээний уулзалт товлосноос хэдэн сарын өмнө болоход шинжээчид анхаарлыг хандуулав. Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 6-р сарын 7,8-нд Калифорнид уулзах юм. АНУ,БНХАУ-ын удирдагчдын урьдын уулзалтуудыг бодоход одоо Барак Обама тактикын талаар найр тавих бололтой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос, АНУ хоёроос санаачилсан сирийн асуудлаархи олон улсын бага хурлыг бэлтгэхэд оролцож байгаа боловч хэдийд хуралдах, хичнээн олон төлөөлөгч оролцохыг одоогоор хэлж чадахгүй байна. «Эдүгээ идэвхтэй санал шүүмжлэл явагдаж байна. Олон зүйлийг лавлаж тодруулах хэрэгтэй» гэж Бан Ги Мүн сэтгүүлчдэд мэдээллээ. Женевийн бага хуралд чухам хэн оролцох асуудлыг шийдвэрлээгүй гэж тэрээр тэмдэглэжээ.
Иран улс Башар Асадын дэглэмийг түлхэн унагахаас сэрэмжлэх зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Хосейн Амир Абдоллахиан Тегеранд «Сирийн анд нөхөд» гэгчдийн бага хурал дээр мэдэгдэв.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2011 оны 3-р сард Сири улсад зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш сирийн асуудлаар 10 дахь тогтоол гаргав. Энэ нь Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд Катар, Турк, АНУ-ын санаачилгаар Женевэд яаралтай зохион явуулсан санал шүүмжлэлийн үр дүн билээ. Зөвлөлийн гишүүн 47 улсаас 36 нь тогтоолыг дэмжиж, Венесуэл эсэргүүцэж,хоёр улс санал өгөх эрхээ ашиглаагүй байна.
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад 2014 онд эрх мэдлий нь хугацаа дуустал албан тушаалаа хаших тухай өчигдөр Тус улсын ГХЯ-ны тэргүүн Валид аль-Муаллем «Аль-Маядин» телевизийн сувагт мэдэгдэв. Тэр ч байтугай сирийн удирдагч төрийн тэргүүний ээлжит сонгуульд нэр дэвжиж болзошгүй гэж тэрээр хэлжээ. Чухам сөрөг хүчнээс л Женевийн шинэ бага хуралд оролцох талаар болзол тавьж байгааг сайд тэмдэглэн буруушаав.
Өнөөдөр Японы эрх баригч Либерал-ардчилсан намын Үндэсний батлан хамгаалах зөвлөл улс орныхоо зэвсэгт хүчний томоохон шинэтгэлийн төслийг батлав. Шинэтгэлийн хүрээнд дайсны нутаг дэвсгэрт цэргийн баазуудад цохилт өгөх боломж олгож, алслагдсан арлуудыг хамгаалах тэнгисийн явган цэргийг байгуулж, ПДХ системийн үр бүтээлийг дээшлүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18