×
Улс төр 29 Тавдугаар сарын 2013
Орос улс Санкт-Петербургад болох «их хорийн» дээд хэмжээний уулзалтад түүхий эдийн зах зээлийг ил тод болгож, хөгжлий нь урьдчилан харах шинж чанартай болгох шинэ санаачлагыг бэлтгэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ивээлийн дор болж байгаа Ази Номхон далайн энергийн анхны чуулга уулзалтад оролцогчдод мэдэгдэв.
Урьд шөнө америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд Афганистантай хил залгаа Хойд Вазирстанд халдсан хэрэг явдлыг Пакистан зэмлэн буруушаав. Өнөөдөр Пакистаны ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн «ийм дайралт Пакистаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг зөрчиж байна». Эдгээр аппаратаас Хойд Вазиристаны засаг захиргааны төв Мираншах хотын орон сууцны байшинг пуужингаар буудсаны уршгаар наанадаж 7 хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархджээ.
Европын холбоо сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалсан нь дэлхий дахинд янз бүрийн шуугиан тарьж байна. Лондон, Парисын хоригоос татгалзах шийдвэрийг тулгах шаардаж буй нь чухамдаа ЕХ-г хуваагдмал байдалд орууллаа. Сирид зэвсэг нийлүүлэхээс татгалзагчдын нэг бол Австр улс юм.
Умард солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Чхве Рён Хэгийн Бээжинд хийсэн айлчлал гэв гэнэт өндөрлөв. Умард Солонгос нь 2007 оноос гүн нойрсолтонд байгаа Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийг үндсэндээ зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь Пхеньяныг өөрийн цэргийн цөмийн хөтөлбөрөөс татгалзаж байна гэж байгаа юм биш.
Пакистаны баруун-хойд хэсэгт америкийн нисэгчгүй төхөөрөмжийн цохилтын улмаас долоон хүн амь насаа алдаж, дөрвөн хүн шархадсан тухай Франс пресс агентлаг орон нутгийн эрх баригчдыг иш татан өнөөдөр уламжилжээ. Өнөөдөр өглөө нисэгчгүй төхөөрөмж нь тус улсын Афганистантай хил залгаа Хойд Вазиристан мужийн Чашма боомт руу хоёр пуужин тавьжээ.
Умард Солонгос  Өмнөд Солонгост 1940-1945 оны Солонгосын дайны дараа байгуулсан гэрээний оронд энхийн гэрээ байгуулах тухай санал тавьлаа гэж БНАСАУ- ын намын төв хэвлэл “Нодон синмун” сонин өнөөдрийн дугаартаа уламжилжээ. Сонин тэмдэглэхдээ, хуучин үеийн “дайны хоцрогдсон” эвлэрлийн тухай гэрээг энхийн байнгын дэглэмээр солих “онцгой шаардлага” байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18