×
Улс төр 28 Тавдугаар сарын 2013
Умард Солонгос «АНУ-аас цөмийн аюул үргэлж учрууж байгаа нөхцөлд цөмийн чадавхиасаа дангаар татгалзахгүй» гэж өнөөдөр БНАСАУ-ын намын төв хэвлэл «Нодон синмун» сонины сайтын өгүүллэгт тэмдэглэжээ.
Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай ЕХ-ны шийдвэр Женевэд сирийн асуудлаар хийх олон улсын бага хуралд хохирол учрууж мэднэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ.
Өнөөдөр Бишкекэд нээгдсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид Афганистаны байдлыг оролцуулан нэлээд хурц асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна. Тэрээр дээд хэмээний уулзалтад оролцогчид Афганистаны байдлын цаашдын хөгжлийг авч үзэж, өөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Хятадын кибер гэмт хэрэгтнүүд АНУ-ын зэвсгийн системийн тэргүүний 20 гаруй боловсруулалтын тухай нууц материалыг задлаж авсан гэж Ройтер агентлаг америкийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Саяхан АНУ-ын БХЯ-нд оруулсан тайлангаас харахад хакерууд орчин цагийн байлдааны онгоц,хөлөг онгоц түүнчлэн АНУ төдийгүй Европ, Ази ба Персийн булангийн орнуудын армийг зэвсэглэсэн ПДХ системийн зураглалууд хятадын хакеруудын хүртээл болсон байх.
АНУ цэргийн салбарт Хятад улстай хэлхээ холбоог өргөжүүлэн гүнзгийрүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Фань Чнлунтай уулзсныхаа дараа мэдэгджээ. Донилоны хэлснээр АНУ, БНХАУ хоёр «аюулгүй байдлын салбарт ер бусын сорилт тулдгарсныг харгалзан» нягт хамтран ажиллах ёстой.
Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон ЕХ-ны шийдвэрийн хугацаа 5-р сарын 31-нд шувтарч дуусах юм. Энэ нь 5-р сарын 27-нд Брюссельд эхлээд маргааш  өглөө нь хийж дууссан ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын олон цагийн уулзалтын гол үр дүн боллоо.
Солонгос хоорондны Тунхаглалыг батласны 13 жилийн ойн хамтын арга хэмжээг 6-р сарын 15-нд хил орчмын Кэсонд зохион явуулах тухай Умард Солонгосын саналыг няцаах  сөүлийн шийдвэр солонгос хоорондын харилцааг сайжруулахад тус дөхөм үзүүлэхийг хүсэхгүй байгаагийн илрэл юм гэж Пхеньян үзэж байна. Өнөөдөр KCNA мэдээллийн агентлагаас тараасан Солонгосыг эв зүйгээр нэгтгэхийн төлөө хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Хил орчмын Кэсон дэх солонгос дундын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг сэргээх асуудлаар хэлэлцээ хийх санал умард солонгосын талаас өмнөд солонгосын албаны хүмүүс ба үйлдвэрлэл эрхлэгчдэд оруулсан тухай эх орноо эв зүйгээр нэгтгэхийн төлөө умард солонгосын хороо мэдээллээ.
Өчигдөр Брюссельд ЕХ-ны гишүүн 27 улсын ГХ-ийн сайд нар Сирид мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар шинэ бага хурлыг 6-р сард Женевэд зарлан хуралдуулах саналыг дэмжлээ. ОХУ, АНУ хоёр мөн санал дэвшүүлсэн юм. Мөргөлдөөнийг улс төрийн замаар нэн даруй зохицуулах нь зайлшгүй чухал гэж ЕХ дахин мэдэгдэж байна гэж зөвлөлгөөний дүнгээр сайд нарын хийсэн мэдэгдэлд өгүүлжээ.
ЕХ Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг 8-р сараас наана хянаж үзнэ гэж өнөөдөр ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрээр Брюссельд ЕХ-ны гишүүн 27 улсын ГХ-ийн сайд нарын уулзалт хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Хориглох шийдэврийг хүчингүй болгох асуудлаар бүгдийн санал тэр болгон нийцсэнгүй.
Сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэл өчигдөр орой Парист хийсэн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын хэлэлцээний гол сэдэв боллоо. Сирийн асуудлаар бага хурлыг зохион байгуулах нь амаргүй зорилт юм. Гэсэн ч боломж санснаас илүү их байна гэж Лавров хэлэлцээний дүнгээр мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18