×
Улс төр 27 Тавдугаар сарын 2013
Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби ливаны «Хезболла» радикал шийт хөдөлгөөний дайчдад хандан сирийн засгийн газрын цэргийн талд байлдан дайтахаас татгалзахыг уриалав. Байр сууриа хянан үзэж, Сирид аллага хядлагад оролцохоо болихийг Ерөнхий нарийн бичгийн дарга «Хезболла» хөдөлгөөний удирдагчдад уриалсан гэж Арабын орндуны холбооны мэдэгдэлд өгүүлжээ.
Сирид гарсан хямралыг зохицуулах гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн оролдлогууд үр дунд хүрэхгүй байна гэж НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Наванетхем Пиллэй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23-р чуулганыг нээж хэлэв. Пиллэй хөрш зэргэлдээ орнуудаас байдлыг судлаж байгаа ажилтнуудын мэдээллийг үндэслэн засгийн газрын хүчин ч зэвсэгт самуун дэгдээгчид ч олон улсын хууль бүдүүлгээр зөрчиж байгааг анхааруулав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн Москвад хийх айлчлал болон орос-америкийн өөр уулзалт хэлэлцээ сирийн асуудлаар орос-хятадын харилцан ажиллагааг сулруулахгүй гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов ИТАР-ТАСС-т мэдэгдэв. Түүний хэлснээр сирийн асуудлаар Орос улс хятадын түншүүдтэй ойлголцож, хамтын хандлагыг боловсруулахад бэлэн байна.
Өнөөдөр Энэтхэгитйн Ерөнхий сайд Манмохан Сингх Япон улсад айлчилж эхлэв. Энэ нь тус улсын засгийн газар солигдсноос хойшхи анхны айлчлал юм. Атомын энергийн салбарт хамтран ажиллах, японы хөрөнгө энэтхэгийн эдийн засагт оруулах зэрэг асуудал гол сэдэв болно. Мөн айлчлалын ач холбогдол эдийн засгийн хүрээнээс хальж байна. Түүнийг АНДБН даяар төлөвшиж байгаа стратегийн хүчинтэй холбон үзэх хэрэгтэй.
Палестин-израилийн зөрөлдөөнийг зохицуулах зорилгоор ахиц дэвшил гаргах боломж байна гэж Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес мэдэгдлээ. Тэрээр Палестины удирдагч Махмуд Аббасыг энэ зорилгод хүргэх замын түнш, эзлэгдсэн бүх нутгийг чөлөөлөх тухай арабын энх тайван санаачилгыг «стратегийн боломж» хэмээн нэрлэжээ. Өчигдөр Иорданид Перес Аббас ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай хамт эдийн засгийн форумд оролцов.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай орос-америкийн санаачилгын баримт бичигт гарын үсэг зурсан тухай өнөөдөр Бишкекэд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров тус байгууллагын гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нарын хуралдааны дүнгээр мэдээлэв.
Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх гурван өдрийн албан ёсны айлчлалаар өнөөдөр Японд хүрэлцэн очлоо. Тэрээр айлчлалынхаа үеэр Токиотой харилцааг бүх чиглэлээр бэхжүүлэх бодолтой байна. Атомыг энх тайван зорилгоор ашиглах хүрээнд хамтран ажиллах чиглэл тэдгээрийн дотор байна. Энэтхэгийн гадаад улс төрийн тусгай газрын мэдээлснээр Сингх өргөн цар хүрээтэй асуудлуудыг японы засгийн газрын тэргүүн Синзо Абэтай хэлэлцэх бодолтой байна.
Өнөөдөр Өмнөд Солонгос Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх тухай Пхеньяний саналыг няцаав. Өмнөд Солонгосын нэгдлийн яамны
Сирийн асуудлаархи бага хурлын өмнө Сирийн хувьсгалт, сөрөг хүчний Үндэсний эвслийн эгнээнд санал зөрөлдөөн гаарсан тухай өнөөдөр ливаны» Аль-Манар» телевизийн суваг мэдээлэв. Үндэсний эвслийн төлөөлөгчид лхагва гаригт уулзаж эхлэв. Энэ уулзалтаар сөрөг хүчний төлөөлөгчид сирийн асуудлаархи бага хуралд оролцох асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэвч сөрөг хүчин гадаад орнуудын шахалтаар эвслийнхээ бүрэлдэхүүнийг өргөжүүлэх боломжийг авч үзэв.
Шведийн нийслэлийн дүүргийн эмх замбараагүй байдал болон Сири буюу Малид болж байгаа хэрэг явдал юугаараа төстэй байна вэ? Эдгээр хэрэг явдал харилцан холбоотой гэж шинжээчид үзэж байна. Гэвч өрнөдийнхөн мөн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хунд бэрх байдалд орсон орнууд бусад бүс нутгийн байдлыг тогтворгуй болгоход нөлөөлж байна гэж тоймч Евгений Ермолаев үзэж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын умард слонгосын байлдааны хөлөг онгоцуудыг ул харагдах газарт шилжүүлэх тушаал шалган байцаах аялалынхаа үеэр өгсөн тухай Ренхап агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Дайсан умард солонгосын цэргийн хүчний шилжилт хөдөлгөөнийг ажигласаар байна. Иймээс БНАСАУ-ын цэргийн нэгжүүдийг сайн нуун далдах нь зайлшгүй чухал гэж Солонгосын ардын армийн ерөнхий дээд коммандлагч онцлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ливаны «Хезболлах» шийт хөдөлгөөний талынхандд хандан сирийн нутаг дэвсгэрт гарсан мөргөлдөөнд үл оролцохыг уриалав. Сирид эрх баригчид болон зэвсэгт сөрөг хүчин хоёр гаруй жил сөргөлдсөөр байна.
Ливаны нутаг дэвсгэрээс харвасан пуужин Израильд тэсрэв. Урд шөнө израилийн хилээс 10 км зайтай орших ливаны өмнөд Маржаюн хот орчмоос Израиль руу пуужин харвасныг Ливаны аюулгүй байдлын алба батлав. «Дэлбэрэлт сонсогдлоо. Цэргийнхэн мөн нутгийг самнаж байна» гэж хожим израилийн цэргийн төлөөлөгч мэдээлжээ. Энд пуужин тэсэрсэн тухай пуужин унасан газраас холгүй суудаг оршин суугчид мэдээлсэн байна.
Орос Хятадын хоорондын хамтын ажиллагаа хоёр талын харилцааны түүхэнд хамгийн дээд түвшинд хурсэн гэж ОХУ-ын Улсын думын дарга Сергей Нарышкин үзэж байна. Өнөөдөр тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдлээ. Нарышкины хэлснээр БНХАУ олон улсын ба бүс нутгийн ажил үйлсэд Орос улсын гол түнш болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18