×
Улс төр 26 Тавдугаар сарын 2013
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын Солонгосын ардын армийн хүнсний бутээгдэхууний фабрикт хүрэлцэн очиж, үйлдвэрлэл ба бүтээгдэхүүний чанарыг сайжруулан дээшлуулэх захирамж егсен тухай өнөөдөр ЦТАК мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ. Дээд ерөнхий командлагч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн янз бурийн барилга байгууламж түүний дотор цахим номын сан, ШУТ-ийн хэлтсийг сонирхон үзэж, хэдэн заавар өгчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 28-нд Бишкекэд Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус уулзалтад оролцох тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ. Орос,Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудын ерөнхийлөгчид олон улсын ба бус нутгийн тулгамдсан асуудал болон байгууллагынхаа хүрээнд холбоотны харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.
Япон улс хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Зуун Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд орчмын буст цөмрөн орсонтой холбогдуулан тус улсад эсэргууцэл мэдэгдсэн тухай өнөөдөр Японы ГХЯ мэдээллээ. Японы ГХЯ-ны Ази, Океанийн газрын захирал Синсукэ Сугияма БНХАУ-аас Токиод суугаа ЭСЯ-тай утсаар холбоо барьж, будлиантай холбогдуулан шийдвэртэй эсэргуцэл мэдэгджээ. Японы хилчид энэ бүсээс нэн даруй гарахыг хятадын хөлөгүүдээс радио холбоогоор шаардав.
Өнгөрсэн долоо хоногт Сирийн байдлыг хэлэлцэх шинэ бага хурлыг зарлан хуралдуулах асуудлаархи олон улсын зөвлөлдөөн үргэлжлэв. Бага хурал бур 6-р сард хуралдаж мэднэ. Сирийн сөрөг хүчинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдуулэх нь зайлшгуй чухал гэж европын зарим улс төрч ийн нехцед мэдэгдэж байна. Цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал сунжирсан хямралыг зохицуулах бух хүчин чармайлтыг бусниулах уршигтай болж мэднэ.
Өчигдөр Ливаны «Хезболлах» шийт хөдөлгөөний удирдагч Шейх Хасан Насралла талынхан нь Сири улсад байлдаанд оролцож байгааг анх удаа хүлээв. Башар Асадын дэглэмтэй тэмцэж байгаа зэвсэгт булгуудийг ялна гэж тэрээр амлав.»Хезболлах» хөдөлгөөн саяхан болтол Сири улсад болж байгаа уйл явдалд оролцохгуй байсан. Гэвч Ливан улсыг хамгаалахаар арга буюу оролцох болсон гэж тэрээр тэмдэглэв.
Үндэсний цемийн хөтөлбөрийн хөгжлийн хүлээн зөвшөөрч болохуйц зааг хязгаарыг тодорхойлж тогтоохыг дэлхийн хамтын нийгэмлэг оролдож байна. Ийн зааг тогтоохгуй бол энх тайван зорилгоор хийх судалгаа цэргийн боловсруулалт болж хувирна. Учир нь хэдэн арван улс атомын зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна. Тогтворгүй дэглэмтэй хэдэн улс тэдгээрийн дотор байна. Цөмийн сүйрэлээс сэрэмжлэх асуудлаархи Люксембургийн олон улсын чуулга уулзалт швейцарын Монтрё хотноо болж дуусав.
Өнөөдөр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар олон усын олон асуудал түүний дотор Сири улс, Солонгосын хойгийн байдал, ираны атомын хөтөлбөр, Хятад ЕХ-ны хоороннд худалдааны асуудлаар үүссэн маргааныг авч үзэж хэлэлцэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн холбооны ойг тохиолдуулан африкийн орнуудын төр засгийн удирдагчдад мэнд хүргэсэн тухай өчигдер Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Путин Африкийн нэгдлээс бус нутгийн ба олон улсын ажил үйлсэд гүйцэтгэж байгаа үүргийг өндөр унэлээд хямралт байдлыг зохицуулах,мөргөлдөөнөөс хойш энхийн сэргэлт мандал,нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлты нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18