×
Улс төр 24 Тавдугаар сарын 2013
Бээжин өөрийн нөлөөг Пхеньянд ашигласан бөгөөд тэднийг яриа хэлэлцээрийн хаалганд тулж ирэхийг шаардсан. Энэ тухай Пхеньянд Умардын ерөнхийлөгч Ким Чен Уны тусгай төлөөлөгч, чухамдаа тус улсын хоёр дахь хүн Чхве Рён Хэ мэдэгдсэн. Энэ бол түүнйи Хятад улсад хийсэн айчлалын гол зорилго юм. Пхеньян нь хэнтэй, ямар түвшинд яриа хэлэцээр сэргээхэд бэлэн байгаа тухай тэр тайлбар хийсэнгүй.
Сирийн ЗГ нь тус улсын асуудлаар зохиогдох олон улсын бага хуралд оролоцх зөвшөөрлөө өгөөд байна гэж өнөөдөр я Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. Ингэхдээ тэр Сирийн ЗГ-ын төлөөлөгчдийн болон дотоодын сөрөг хүчнийхний уур амьсгалыг болон үр бүтээлтэй гэж нэрлэв.
Сүүлийн үеийн Японы улс төрчдийн өнгөрсөн түүхийн  асуудлаар илэрхийлж байгаа байр сууриудад үндсэрхэг утга агуулга цухалзах болсонд Москва анхаарлаа хандууллаа гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдэв. “Өнгөрсөн долоо хоногт Японы сэргэн мандалтын Намын удирдагчдын нэг Осаки Тору Хасимото  Солонгос, Хятадын “бүсгүйчүүдийн” тулгамдсан асуудлын тухай байр сууриа илэрхийлсэн.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины америкийн ерөнхийлөгч Барак Обамад явуулсан илгээлт нь түүний захидлын шууд хариу биш юм. Харин хоёр талын болон олон улсын харилцааны асуудлаарх орос улсын чиглэл, зорилтууд юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков “Интерфакс” агентлагт уламжлав.
Умард солонгосын зүүн эрэгт байсан янз бүрийн радиусын болон хамгийн сүүлийн “Мусудан” баллистик пуужингуудыг оруулсан нийт 9 пуужинг өөр газар шилжүүлэв. 4-р сарын эхээр тус улс  АНУ, Өмнөд Cолонгосын хамтарсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эсэргүүцсэний тэмдэг болгон тэнд өөрийн пуужингуудыг байрлуулсан.
Сирид очсон оросын сэтгүүлчид 3-р сарын 19-нд Халеба хотын орчимд химийн дайралт хийсэн байж болзошгүй сирийн босогчдын тухай баримтуудыг НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт дамжуулав. Үүнийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак батлаа.Түүний ярьснаар энэ мэдээллийг Сирид үй олноор нь утсгах зэвсгийг хэрэглэсэн гэдгийг мөрдөн шалгаж байгаа шинжээчдийн удирдагч Окс Сельстрём илгээсэн гэв.
Пхеньян Солонгосын хойгийн байдлыг зохицуулах асуудлаар яриа хэлцээг сэргээж эхлэх тухай Бээжингийн саналыг зөвшөөрөв гэж “Синьхуа” агентлаг уламжлав. Агентлагийн уламжилж байгаагаар, умард солонгосын тусгай төлөөлөгч, Солонгосын ардын армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ  Бээжинд хийсэн айлчлалынхаа явцад БНХАУ-ын КН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Лю Юньшаньтай уулзалт хийв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18