×
Улс төр 23 Тавдугаар сарын 2013
Токио Гитлерын Германы хамт Азийн британий эзэмшил рүү дайрах гэж байсан тухай нууц баримт мэдээний нууцыг Их Британий үндэсний архив өнөөдөр илчлэв. Дайн эхлэхийн өмнө британий тагнуулын газар ерөнхий сайд Уинстон Черчилийн даалгавраар Лондон дахь Японы ЭСЯ-ны утсыг чагнаж байжээ. Тухайлбал, 1941 оны 2-р сард тэдэнд хүүн шилжихэд хэзээд бэлхэн байх тушаал иржээ.
Умард Солонгос нь “Солонгосын ардын армийн байнгын сургуулилтын хүрээнд даян дэлхийн энх тайван, тус улсад тогтвортой байдлыг хангах үүднээс өөрийн хууль ёсны эрхийг ашиглан “ пуужингууд хөөргөдөг. KCNA агентлаг өнөөдрийн мэдээндээ АНУ болон Өмнөд Солонгосыг эрс шүүмжлэн энэ тухай бичжээ.
Токио Сөүлд өмнөдийн нийтлэлтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлжээ. Нийтлэлийн зохиогч нь Токиог зогсоо зайгүй бөмбөгдсөн болон Хиросима, Нагасакийн цөмийн бөмбөгдөлт нь японы милитаризмын Азийн орнуудад үйлдсэн гэмт хэргийн төлөө, ялангуяа, Маньчжурын 731-р отрядын аймшигт, хүншгүй туршилтууд явуулсны төлөөний “бурхны шийтгэл” гэж нэрлэсэн.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт “Огайо” ангиллын цөмийн шумбагч хоёр онгоцыг илгээгээд байна. Тэдгээр онгоц тус бүрдээ “Томагавк” 154 далавчит пуужин тээдэг бөгөөд радиус нь 1,6 мянган км аж. Хоёр шумбагч онгоц хоёулаа АНУ -ын ТЦХ-ний шуурхай 6-р флотын мэдэлд байдаг бөгөөд тэдний харьяанд Газрын-дундад тэнгисийн бүс ордог байна.
Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Одоо тэд албан ёсоор сонгуулийн сурталчилгааныхаа ажилд орох эрхтэй болж байгаа юм. Төрийн тэргүүний суудалд өрсөлдөхөөр АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшээд байна. Түүний өрсөлдөгчдийн нэг бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Тэрээр МАХН-аас нэр дэвшсэн.
Ойрхи Дорнод, Хойд Африкийн хурцадмал байдал нь удтал үргэлжлэх бөгөөд бүс нутгийн хил хязгаараас давах магадлалтай байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвагийн аюулгүй байдлын асуудлын бага хурал дээр мэдэгдэв.Лавров орчин үеийн сөргөлдөөнүүдийг олон улсын эрхийн зарчмууд дээр тулгуурлан, хамт олны үйл ажиллагааны замаар шийдвэрлэх боломжтой.
ОХУ-ын аюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж ярилцахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины америкийн удирдагчийн илгээлтийн хариуг дамжуулав. Илгээлт нь орос-америкийн харилцааны одоогийн байдал болон бусад янз бүрийн салбаруудын цаашдын харилцаанд зориулагджээ. Илгээлтийг Патрушев нь АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилонд дамжуулсан бөгөөд, энэ үеэр тэдэнтэй ерөнхийлөгч Обама нэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18