×
Улс төр 22 Тавдугаар сарын 2013
Энэтхэг улс ираны нефтийн импортоо 4-р сард 34,2 % бууруулсан тухай энэтхэгийн аж үйлдвэрийн сайдын илтгэлд дурдсныг “Ройтер” иш татан уламжилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, импортыг бууруулсан нь АНУ болон ЕХ-ны орнуудын ираны нефтийг импортлодог улс орнуудад үзүүлж байгаа улс төрийн шахалттай холбоотой.Түүнчлэн Ираны эсрэг гаргасан өрнөдийн хоригууд нь нефтийн хөлөг онгоцнуудыг даатгах процессыг хүчтэй хүндрүүлж байна.
Осака хотын дарга Тору Хасимото нь Японы хааны армид ашиглаж байсан “бүсгүйчүүдийн “тухай яриа нь Япон улсад түүхийг зөв ойлгох тухай мэтгэлцээнд хүргэв. Эл яриа нь Токиод гадаад бодлогын эвгүй үр дагавар авчирч байна.
Петангоны тэргүүн Чак Хейгел, Өмнөд Солонгосын БХ-ийн сайд Ким Гван Чжин, Японы БХ-ын сайд Ицунори Онодэра нар  5-р сарын сүүлээр гурван талын хамтарсан уулзалт хийнэ. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын БХЯ-ны хэвлэлийн албанаас уламжлав.
Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд яаралтай хятадын дэмжлэг шаардлагатай болжээ. Си Зиньпиныг засгийн эрхэнд ирснээс хойш Бээжинд өндөр албан тушаалтай цэргийн даргууд, дипломатчид болон намын түшмэдүүдийн анхны төлөөлөгчид ирээд байна. Төлөөлөгчдийг БНАСАУ-ын дээд удирдлагын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Солонгосын үндэсний армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ тэргүүлж байна.
Израиль нь сирийн цэргийнхнийг Голланы өндөрлөг рүү дахин буудсан тохиолдолд эрс шийдэмгий хариу цохилт өгөхөд бэлэн байх болно гэж мэдэгдэл хийв. Энэ тухай израилийн телевизээр израилийн ерөнхий штабын дарга Бенни Ганц мэдэгдэв. Өмнө нь мягмар гаригт уламжилж байснаар, Голланы галын шугамыг зөрчиж, Сирийн нутаг дэвсгэрт орж ирсэн израилийн армийн тээврийн хэрэгсэлийг устгасан тухайгаа сирийн цэргийн командлал мэдэгдсэн.
Умард Солонгосын удирдагч Ким Чен  Уны тусгай төлөөлөгч Солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга Чхве Рён Хэ Хятад улс руу айчлал хийхээр морджээ. Энэ тухай тус улсын KCNA агентлаг уламжилжээ. Айлчлалын зорилгыг дурдаагүй байна.
Өмнөд Солонгос хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийг сэргээсэн тохиолдолд Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Жу Чхолийн мэдэгдлийг иш татан уламжлав. Тэрээр Сөүлийн бодлого нь гол төлөв Умардын цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18