×
Улс төр 20 Тавдугаар сарын 2013
Умард солонгос даваа гаригт бага зайны ээлжит пуужингаа хөөргөв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн удаа пуужин хөөргөсөн. Өмнөд солонгос умардынхны гурван өдрийн сургууллилтыг өдөөн хатгалга гэж дүгнээд байна. Үүний хариуд Сеул нь пуужингийн “Спайк” цогцолбороо байрлуулаад байна.
Умард солонгос нэг хоногийн дотор ойрын зайны хоёр дахь пуужингаа хөөргөсөн тухай “Енхап” агентлаг Өмнөд солонгосын БХЯ -ны төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Пуужинг орон нутгийн цагаар 16:00-17
БНАСАУ нь Япон тэнгисийн зүүн эргээс бага зайны бас нэгэн пуужин хөөргөв. Энэ тухай өмнөд солонгосын мэдээллийн Ренхап агентлаг ЗГ ын эх сурвалжийг иш татан уламжлав.Өмнө уламжилж байснаар, бямба гаригт Япон тэнгисийн зүүн эргээс ойрын зайны гурван пуужин хөөргөсөн бөгөөд ням гаригт үүнийхээ ижил дахин нэг дуужин хөөргөсөн.
АНУ ын Төрийн департамент 2014 онд Умард солонгостой “ тус улсын байдлыг олон улсын түвшинд “ сайжруулахад чиглэгдсэн яриа хэлцэлийг өргөжүүлэх төлөвтэй байна гэж Төрийн департаментын илтгэлд өгүүлжээ. Уг баримт бичигт төрийн департамент Солонгосын хойгийн асуудлаар болон тус улсын цөмийн хөтөлбөр хийгээд уран баяжуулах асуудлаар хоёр талын нилээд хэдэн уулзалтуудыг явуулахаар төлөвлөж байгаа тухай тэмдэглэжээ.
Тунисийн ерөнхий сайд Али аль-Арейд нь ням гаригт Тунисд эмх замбараагүй байдлыг өдөөсөн салафитийн “Ансар аш-Шариа” бүлэглэлийг террористуудтай холбоотой гэж буруушаав. Энэ тухай “Франс пресс”агентлаг орон нутгийн телевизийн сувгаар дамжуулсан ерөнхий сайдын мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Аль-Арейдын ярьснаар, “Ансар аш-Шариа” нь терроризмтэй холбогдсон хууль бус байгууллага гэжээ.
Өмнөд солонгос Умард солонгосыг өөрийн шинэ пуужингуудыг хөөргөхөд блэтгэж байна гэж өмнөдийн БХЯ ны төлөөлөгч Ким Мин Сок мэдэгдэв. Өмнө мэдээлж байснаар, Пхеньян бямба гаригт Япон тэнгисийн өөрийн зүүн эргээс ойрын азйны гурван пуужинг хөөргөсөн бөгөөд ням гаригт үүнтэй адил бас нэгийг хөөргөжээ.
ОХУ ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Николай Патрушев даваа гаригт АНУ руу мордоно. Айлчлалын явцад тэр АНУ ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой яриа-хэлэлцээр хийнэ. Түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд болон хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэн ярилцана гэж “Интерфакс” агентлаг мэдээллийн эх сурвалжийг иш татан уламжилжээ.
  Орос улс болон АНУ Башар Асадын хувь заяаг сирийн ард түмэн шийдвэрлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөв.Энэ тухай ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров “Российская газета-сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэгэлв. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москвад Асадын хувь заяаны тухай асуудалд раиулахдаа, сирийн ард түмэн шийдэх ёстой гэж хариулсныг сануулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18