×
Улс төр 19 Тавдугаар сарын 2013
АНУ-ын Төрийн департамент Умард солонгосын бага зайны пуужин хөөргөх тухай мэдээллийг тайлбарлахгүй байгаа хирнэ, Умард солонгосыг тогтуун байхыг уриалсан тухай РИАНовости агентлаг төрийн департаментын төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Тогтсон практикаар бид тагнуулын мэдээг тайлбарладаггүй гэжээ. “Бид Умард солонгосыг тогтуун байж, өөрийн хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруул гэж уриалгаа үргэлжлүүлэх байна” гэж агентлагийн ярилцагч хэлжээ.
Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Турбьерн Ягланд Орос улсад гурван өдрийн аячлал хийхээр хүрэлцэн ирнэ. Зөвлөлийн захиргаанаас РИАНовости агентлагт мэдэгдэхдээ, ерөнхий нарийн бичгийн айлчлал Сочи хотод даваа гаригт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтой хийх уулзалтаар эхлэх аж. ОХУ-ын ГХ ийн яам мэдэгдэлдээ, ирэх уулзалтаар хоёр тал хэдэн жилийн өмнө эхэлсэн Зөвлөлийн шиэнчлэлийн асуудлыг хэлэлцэн ярилцах аж.
Тагнуулын дуулиант явдал нь Москва, Вашингтоны харилцааны цаашдын хөгжилд ерөөсөө нөлөөлөхгүй. Үүнд шинжээчид ч тэр, америкийн Төрийн департамент ч тэр найдаж байна. Оросын аюулгүй байдлын албаны ажилтнуудын хөдлөшгүй баримттай барьсан, нон гратаар зарласан АНУ-ын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Фоглыг Москвагаас нутаг буцаасан. Үүгээр энэ түүх дуусна гэж шинжээчид итгэлтэй байна.
Бямба гаригт америкийн нисэгчгүй төхөөрөмжийн цохилтын улмаас “Аль-Каидагийн” таван алан хядагч амиа алджээ. Йемений эрх баригчдын сэтгүүлчдэд уламжилснаар, тэдэн рүү нисэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгсөн тэр мөчид тэд автомашинаар Жаар хот руу явж байжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар, үүний улмаас орон нутгийн нилээд хэдэн оршин суугчид алагдажээ. Одоогоор энэхүү мэдээ нь нотлогдоогүй байна.
Пакистаны нэртэй улс төрч Имран Ханы тэргүүлдэг, парламентын хоёрдахь том нам болох “Шудрага ёсны төлөө хөдөлгөөн”-ий дэд ерөнхийлөгч эмэгтэйн амийг хөнөөжээ. Энэ тухай британий Би-Би-Си корпорац уламжлав. Захра Шахид Хусейн нь Карачи хотод өөрийн гэрийн ойролцоо буудуулж амиа алджээ. Үүнтэй холбогдуулан Пакистаны ХМХ-үүд полицын урьдичлсан мэдэгдэлүүдээс эл аллага нь дээрмийн сэдэлттэй байж болох юм гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18