×
Улс төр 18 Дөрөвдүгээр сарын 2013
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун японы солонгосчуудад бараг 2 сая доллар гуйвуулав. Ким Ир Сений мэндэлсний 101 ойг тохиолдуулан ийм том бэлэг өргөжээ. Японд солонгос хүүхдүүдийн үндэсний боловсролыг дэмжихээр мөн хөрөнгө гуйвуулсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ нь 159 дэх удаагаа хөрөнгө гуйвуулсан үйл хэрэг хийгээд нийт 72 сая гаруй доллар гуйвуулсан тухай умард солонгосын мэдээллийн агентлаг уламжлав.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч асан Энрике Каприлес өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр санал ахин тоолох хүсэлт албан ёсоор явуулав. Үндэсний сонгуулийн хорооноос урьд зарлан мэдээлсэн дүнгээр Чавесын улс төрийн залгамжлагч Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро 50,76 хувь санал авч тэргүүлсэн юм.
Умард Солонгос  өнөөдөр НҮБ-аас тус улсын пуужингийн болон цөмийн туршилтуудын дараа гаргасан хориг арга хэмжээг  цуцлахыг шаарджээ. Америкчууд үнэхээр Умардтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаа бол Өмнөдтэй хамтарч ”цөмийн дайнд бэлтгэх” ажиллагаанд оролцохгүй гэх баталгааг Пхеньян Вашингтоноос гаргуулахыг хүсч байгаа аж.
Ираны инженерүүд Натанза дахь цөмийн объектын уран баяжуулах шинэ төрлийн центрифугийнхээ тоог гурав дахин нэмэгдүүллээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. IR-2m загварын центрифугийн тоо 600 хүртэл өсөх юм. Тухайн тохиолдолд уран баяжуулах процесс одоогийн байдлаар эхлээгүй байгаа бөгөөд тэдгээрийн заримыг одоо болтол суурилуулаагүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30