×
Улс төр 17 Дөрөвдүгээр сарын 2013
«Хань гуан» цэргийн сургууль өнөөдөр Тайванд явуулж эхлэв. Аралд цэргийн сургуулийн хүрээнд сүүлийн таван жилд анх удаа пуужингийн буудлага хийх тухай Тайваны цэргийн тусгай газар мэдээллээ. Тухайлбал Тайванд зохион бүтээсэн тэнгисийн десантыг буулгах үеэр амьд хүчин, техникийг сөнөөх «Рэй Тин 2000» шинэ тийрэлтэт системийг турших юм.
Стокгольм дахь дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээлэн 2012 оны дэлхийн цэргийн зардалуудын дүнг гаргасан ээлжит тоймоо нийтлэв.Бүхэлдээ тэдгээр зардалууд нь 2011 онтой харьцуулбал, 0,5 хувиар буурчээ, гэхдээ нилээд хэдэн орнууд болон бүс нутгуудад үргэлжлэн өссөөр байна. Хушуучлагчдын дунд Орос улс байгаа бөгөөд тус улсын батлан хамгаалах зардалууд 2012 онд 16 хувиар өсч, 12 тэрбум долл.хүрчээ.
Одоохондоо Япон улс БНАСАУ-аас аюул учруулж мэдэхтэй холбогдуулан байлдааны бэлэн байдлын түвшинг доошлуулахгүй гэж өнөөдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдэв. Түүний хэлснээр Япон улс янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Эдүгээ Умард Солонгосоос учруулж мэдэх аюул зөөлрөснийг нотлох мэдээлэл японы талд үгүй гэж сайд мэдэгдлээ. Япон улс ямар ч аюулыг няцаахад бүрэн бэлэн байна гэж тэрээр нэмж хэллээ.
Бостонд жил дутмын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт үйлдсэн гэмт хэргийг АНУ-д мөрдөн байцаасаар байна. Урьд шөнө Барак Обама эдгээр дэлбэрэлтийг террорын ажиллагаа хэмээн нэрлэсэн ч ямар ч нэмэлт мэдээллийг дурдаагүй. Холбооны мөрдөн тагнах товчоо ч одоогоор үг дуугүй байна. Тэр ч байтугай тусгай албад сэжиглэгдсэн нэг ч хүнийг баривчлаагүй байна. Үүний хамт мөрдөн байцаагчид чухал хэдэн олдворын тухай мэдээлэв.
Умард Солонгосын эрх баригчид ойрын хэдэн долоо хоногт өдөөн хатгах ажиллагаа ахин явуулж мэднэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкийн Эн-Би-Си телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгджээ. Сүүлийн үеийн тагнуулын мэдээ баримтуудаас харахад цөмийн цэнэг баллистик пуужинд байрлуулах технологи Пхеньянд үгүй гэж Обама тэмдэглэв.
Умард Солонгосын итгэл хүлээсэн Хятад улс Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгоход нөлөөгөө ашиглана гэдэгт Япон улс найдаж байна гэж Японы ерөнхий сайд Абэ Синзо 4-р сарын 16-нд парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. «Дэлхийн хамтын нийгэмлэгт Хятад улс БНАСАУ-д бусдаас илүү их нөлөөлж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сири улсын тусгаар тогтнолын 67 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч Башар Асадад баярын цахилгаан утас явуулсан тухай өнөөдөр умард солонгосын ХМХ уламжлав. БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны тэргүүлэх дарга ойг тохиолдуулан Сири улсын төрийн тэргуун болон засгийн газар, ард түмэнд мэнд хүргэжээ.
Даваа гаригт иракийн хойд, өмнөд хэдэн хотод террорын ажиллагаа явуулж, 40 гаруй хүнийг хөнөөж, 300 орчим хүнийг шархдуулсныг Москва шийдвэртэй буруушааж байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Террорын ажиллагаа эрх баригчид, сөрөг хүчний хоорондын цуст сөргөлдөөн үргэлжилж байгаа Сири улстай хил залгаа мужид явуулсан нь сэтгэлийг гүнээ түгшүүлж байна.
Ойрхи Дорнод, Сири улс, Солонгосын хойгийн байдал өнөөдөр Стамбулд Орос Туркийн хоорондын стратегийн төлөвлөлтийн хамтарсан бүлгийн 3 дахь хуралдаанд оролцогчдын анхаарлын төвд байх болно. Оросын төлөөлөгчдийг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Туркийн төлөөлөгчдийг ГХ-ийн сайд Ахмед Давутоглу тус тус тэргүүлнэ. Энэ бүлэг ОХУ-ын ерөнхийлөгч, Туркийн ерөнхий сайд нарын тэргүүлж байгаа орос-туркийн дээд хэмжээний хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30