×
Улс төр 15 Дөрөвдүгээр сарын 2013
АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлын зөвлөх Том Донилон тэргүтэй төлөөлөгчдийн Орос улсын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев нарын Москвад хийсэн яриа хэлэлцээрийн үеэр солонгосын хойгийн тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцав. Яриа хэлэлцээрийн үеэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин богинохон хугацаагаар тэдэнтэй нэгдэж байжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь Сеул, Бээжин болон Токиод яриа хэлэлцээрүүд явууллаа. Керригийн айлчлал Вашингтоныг умардын цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болон үүний тулд бодит тохиролцоо хийхэд бэлэн бус байгааг харууллаа. Солонгосын хойгийн байдал хурцадсан нь Керригийн Зүүн-Азийн гурван улсын нийслэлд хийсэн айлчлалын яриа хэлэлцээрийн гол сэдэв болсон.
Орос улсын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюуюлгүй байдлын туслах Томас Донилтой уулзалт хийлээ. Төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын уламжилснаар, Кремльд болсон уулзалтын үеэр Томас Донилон нь ерөнхийлөгч Путинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн иилгээлтийг гардуулжээ. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлын туслах Орос улсын ГХ-н сайд Сергей Лавровтой уулзжээ.
Өнөөдөр Умард-Солонгост тус улс гол баяр болох Нарны баярыг ёслон тэмдэглэж байна. 101 жилийн өмнө яг энэ өдөр сургуулийн ядуухан нэгэн багш, он протестант шашны идэвхтэн Ким Хен Жикийн гэр бүлд ууган хүү мэндэлжээ. Түүнд Ким Сон Жу нэр өгчээ. Тэр хүүхэд бол бидний мэдэх Ким Ир Сен байсан.
Орос улсын ерөнхийлөгч В.Путин үндэсний эрх ашиг хөндөгдөх асуудал дээр маш хатуу байр суурьтай байдаг гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Россия-1” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр тус улсын ерөнхийлөгчийг Орос улсын чухал ашиг сонирхолуудад хор учруулахгүй байх бол, түншүүддээ буулт хийхдээ мастер гэжээ.
Өмнөд Солонгос Пхеньяныг хоёр талын яриа хэлэлцээнээс татгалзаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай өнөөдөр Өмнөдийн Нэгдлийн яамны төлөөлөгч Ким Хен Сок сэтгүүлчдэд мэдэгдэв. Өнгөрсөн пүрэв гаригт Сеул нь Пхеньянд яриа хэлэлцээнд эргэн орохыг тухайлбал, Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээх талаар санал тавьсан. Ким Хен Сок Пхеньяны татгалзсаныг “тайлбарлахын аргагүй” гэж нэрлэв.
Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ нь Зүүн Хятадын арлуудын маргаантай асуудлаар Бээжинд буулт хийхгүй гэж мэдэгджээ. Сенкаку/Дяоюйдао/ арлуудын асуудлаар японы талаас ямарч буулт үгүй гэж Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй яриа хэлэлцээр хийх үеэр хэлжээ. Америкийн дипломат нь Токиод айлчлал хийж байгаа бөгөөд үүгээр түний Зүүн Азийн орнуудаар хийх айлчлал үргэлжилж байгаа.
4-р сарын 15-ны даваа гаригт Умард Солонгосын үндэсний баяр - Ким Ир Сений төрсөн өдрийг ёслон тэмдэглэж байна. “Үндэстний нар” гэж тус улсад 110 жилийн өмнө төрсөн Ким Ир Сенийг нэрлэдэг. Улс даяар баярын арга хэмжээнүүд, концерт, ард түмний өргө зугаалга явагдана. Пхеньянд болох том хэмжээний цэргийн жагсаалаар цэргийн шинэ техникийн загваруудыг харуулах аж.
Өнөөдөр Өмнөдийн Үндэсний ХБЯ-ны сайд Ким Гван Жин Үндэсний нэг танхимт хурлын хуралдааны үеэр Умард Солонгос пуужин хөөргөхөөр бэлтгэж байна гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ Умардын нутаг дэвсгэр дээр бүрэн хэмжээний дайн байлдаанд бэлтгэж байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй гэжээ.
Венесуэлийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Николас Мадуро ням гаригт экс ерөнхийлөгч Уго Чавесын зуурдаар нас барсны дараа тус улсад болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай өнөөдөр Франс пресс агентлаг венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлийг иш татаж уламжилжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30