×
Улс төр 14 Дөрөвдүгээр сарын 2013
БНАСАУ хамтын Кэсон аж уйлжвэрийн бусийн уйл ажиллагааг сэргээх асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлцээ хийхээс татгалзав. Өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгосоос мөн санал тавьсан билээ. « Энэ нь ямар ч ач холбогдолгуй дэмий хоосон санал хэмээн бид үзэж байна» гэж Солонгосыг энх тайван замаар нэгтгэхийн телее Умард Солонгосын хорооны төлөөлөгч ЦТАК агентлагад мэдэгджээ.
Өнөөдөр Венесуэлд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдана. 3-р сарын 5-нд төрийн тэргуун Уго Чавес өөд болсноос хойш сонгууль явуулах шаардлага гарсан. Серег хүчний удирдагч Энрике Каприлес, Уго Чавесийн залгамжлагч,төрийн тэргүүний үүрэг тур гүйцэтгэгч Николас Мадуро нар гол өрсөлдөгчид болсон юм. Олон нийтийн санал асуулгын ур дунгээс харахад Мадуро ерөнхийлөгчээр сонгодох илуу их боломжтой байна.
Химийн зэвсэг Дамаскаас холгуй хэрэглэсэн байна гэж өчигдөр Лондонд хэвлэгдэн гардаг «Таймс» сонин БХЯ-ны төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ. Эрх баригч дэглэмийн талынхан ба босогчдын ширүүн мөргөлдөөн гарсан нийслэл Дамаск хотоос холгуй химийн зэвсэг хэрэглэснийг магадлан шинжлэх ажлын үр дүун харуулсан гэж телеелегч хэллээ. «Таймс» сонин чухам ямар талаас хориотой зэвсэг хэрэглэснийг лавлаж мэдээлээгүй.
Япон улс ОХУ-ыг оролцуулан олон улсын түншүүдтэйгээ хамтран БНАСАУ-ыг пуужингаа цаашид хөөргөхөөс татгалзуулахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ. Умард Солонгосын пуужинг хөөргөвэл иргэдийнхээ аюулгуй байдлыг хангах арга хэмжээ цаашид авна гэж тэрээр тэмдэглэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри албан ёсны айлчлааар өнөөдөр Япон улсад хүрэлцэн очлоо.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын 4-р сарын 1-нээс хойш нийт олны өмнө гарч ирээгүй гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ уламжлав. Умард Солонгосын удирдагч нийт олны өмнө нэлээд удаан гарч ирэхгүй байгаа нь өр бус үйл явдал биш.Ийн тохиолдол урьд өмнө ч гарч байсан гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна.
Токио Тайбэй хоёр Зуун Хятадын маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо загас барих зөвшөөрөл Тайванд өгөх хэлэлцээрт гарын үсэг зурав. Японы Сенкаку, хятадын талаас Дяоюйдао гэсэн олтригоос 19 км тойронд засгас барих зөвшөөрөл тайваны загасчдад өгсэн юм. Хятад, Тайвань хоёр Японы хяналтад байгаа эдгээр аралд өнгөлзөж байна.
Солонгосын хойгийн хүрц байдал, Ираны цөмийн хөтөлбөр болон Сири улсад зогсоо зайгуй үргэлжилж байгаа мөргөөлдөөн Лондонд «их наман» улсын ГХ-ийн сайд нарын хийсэн уулзалтын гол сэдэв боллоо. Талууд БНАСАУ, Ираны асуудлаар ойлголцсон байхад сирийн асуудлаар санал зөрсөөр байна.
Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад маргааш албан ёсны айлчлалаар Нигерт хурэлцэн очно. «Ираны удирдагч улс орныхоо нөлөө бухий төлөөлөгчдийг тэргүүлнэ. Талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ « гэж Баруун Африкийн улсад суугаа Ираны элчин сайд сэтгүүлчдэд мэдээлэв. Иран улс энх тайван зорилгоор атом ашиглах хөтөлбөрөөр цөмийн зэвсэг бүтээх ажлаа халхавчилж байна гэж өрнөдийн орнууд тус улсыг зэмлэн буруушааж байна.
БНАСАУ-ыг тойрон хямрал эрс гаарсан үед яриа хэлцээ хийх боломж бий болов. Вашингтон-Пхеньян, Пхеньян-Сеул, БНАСАУ-АНУ-Хятад-Орос-Япон-Өмнөд Солонгос зэрэг хэлэлцээний хувилбарыг дурдаж байна. Туншууд шууд дипломат уулзалт, хэлэлцээ хийхэд бэлэн байгаад Пхеньяниэс ямар харуу өгөх бол? Пхеньянийг хямралт байдлаас зуй ёсоор гаргахад туслахын тулд Москва бололцоотой бухнийг хийж байна.
Хятад улс Ази Номхон далайн бус нутагт АНУ-тай яриа хэлцээг идэвхжүүлэх, хамтран ажиллах, оновчтой харилцан ажиллагаа явуулахын төлөө байна гэж БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И өчигдөр БНХАУ-д айлчилж эхлэсэн АНУ-ын Терийн департаментын тэргүүн Жон Керритэй уулзах үеэрээ мэдэгдэв.
Сүүлийн хоёр өдөр өмнөд солонгосын тагнуулын алба БНАСАУ ойрын үед пуужингаа хөөргөх гэж байгааг нотлосон баримтыг олсонгуй гэж өчигдөр орон нутгийн ХМХ Өмнөд Солонгосын засгийн газрын нэрээ дурдаагуй төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. БНАСАУ дунд зайны тусгалтай хоёр пуужингаа улс орныхоо зуун бус нутагт байрлуулсан тухай үрьд мэдээлсэн билээ.
АНУ, БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ-ын түгшүүртэй байдлыг намжаах зорилгоор нягт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Хятад улсад айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын төрийн зөвлөл гишүүн Ян Цзечи нар Бээжинд мэдэгдлээ. Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бус болох ёстой гэж АНУ БНХАУ хоёр санал нэгтэй үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30