×
Улс төр 10 Дөрөвдүгээр сарын 2013
БНАСАУ-аас аюул учруулсан нөхцөлд Пентагон Алеутын арлууд дахь ПДХ системийнхээ радарын хүчин чадлыг багасгахгүй шийдвэр гаргасан гэж АНУ-ын Цэргийн нисэх хүчний сансрын командлалын тэргүүн генерал Уильям Шелтон Колорадод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнчлэн Пентагон Солонгосын хойгийн байдлыг анхааралтай ажиглаж байна гэж тэрээр хэллээ.
Үндсэн хуульд засвар оруулах ёс журмыг хялбарчлах зорилгоор Японы Үндсэн хуулийн 96-р зүйл ангийг хянаж үзэхийг ерөнхий сайд Синзо Абэ ахин уриалав. Абэгийн ивээж байгаа засвар оруулах ёс журмыг хялбарчлах саналын гол зорилго Үндсэн хуулийн 9-р «энх тайван» зүйл ангийг өөрчлөхэд оршино.
Өмнөд Солонгос Солонгосын хойгийн түгшүүртэй байдал даамжирсантай холбогдуулан БНАСАУ-ын байдлыг ажиглах тагнуулын нисэгчгүй нисдэг аппаратыг боловсруулах хөтөлбөрөө сэргээх төлөвлөгөөтэй байна гэж өчигдөр Ёнхап агентлаг өмнөд солонгосын цэргийн бүлгийнхний мэдээллээс иш татан уламжлав. Ирэх сард Сөүл тендер зарлаж мэдээлнэ. Ирэх оны дундуур нисэгчгүй нисдэг аппаратыг туршиж эхлэнэ.
Хятад улс Өрнөд Европт үзэл суртлын түрэмгийлэлд шилжиж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна. Хятадын «Далянь Ваньда» корпораци Их Британи магадгүй европын өөр хэдэн улсад кино театрын сүлжээг худалдан авах хүсэлтэй байгааг тэрээр ингэж тайлбарлав.
Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоон шууд зөрчсөн хэрэг явдлыг хүлцэж үл болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж, баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээллийг сайд ингэж тайлбарлан хэлжээ. Москва Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын төлөө хатуу тууштай тэмцэж байна гэж Сергей Лавров батлан илэрхийлэв.
Япон өөрийн батлан хамгаалах хүчнийг Умардаас пуужингийн дайралт хийх тохиолдолд байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Энэ тухай тус улсын БХЯ-ны дэд тэргүүн Ицунори Онодера мэдэгдэв. Өнгөрсөн мягмар гаригт Японы БХЯ өөрийн нутаг дэвсгэрт Токиод их буу-пуужингийн “Пэтриот” РАС -3 цогцолборуудыг байрлуулад байна.
Умард Солонгос 4 мянга км хүртэл нисэх дунд тусгалын зайны “Мусудан” баллистик хоёр пуужинг түлшээр цэнэглэж дуусаад байна. Энэ тухай өнөөдөр японы мэдэээлийн агентлаг америкийн тагнуулын мэдээнээс иш татан уламжилжээ. Өмнөдийн БХЯ өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Канвонда мужид “Скад” болон “Нодон” бага зайны хэд хэдэн пуужингуудыг байрлуулсан тухайгаа зарлав.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр “Их наймын” сайдын түвшингийн хуралдаанд оролцоно. Хуралданаар БНАСАУ болон Ираныг тойрсон асуудлууд хийгээд сирийн хямрал болоод бусад олон асуудлуудыг хэлэлцэн ярилцана.
Өмнөд Солонгосын ЗГ нь Хятад,Орос улсуудыг Солонгосын хойгийн байдлыг зөөлрүүлэхэд өөрийн нөлөөг ашиглаж Умард Солонгост нөлөөлөхийг уриалав. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын ГХ сайд Юн Бен Се мэдэгдэл хийлээ.Тэрээр Сөүлд болсон парламентын хуралдаан дээр өмнөдийн ЗГ нь бий болсон байдлыг намжаахад чиглэгдсэн хүчин чармайлт Хятад, Орос улсуудтай нэгтгэн нягт холбоотой  ажиллаж байгаа тухайгаа тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30