×
Улс төр 9 Дөрөвдүгээр сарын 2013
Умардын эрх баригчид Пхеньян дахь гадаадын элчингүүдэд тус улсаас гарч явах саналыг дахин уйгагуй тавих боллоо. “Санкэй симбун “ сонины мэдээлснээр, тэд элчингүүдэд 4-р сарын 10-аас хойш Японыг дамжин нисэх пуужин хөөргөх гэж байгаа тухай битүү дохио өгчээ. Пуужингийн хөөргөлт нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж магадгүй учраас умардын түшмэдүүд дипломатуудыг явахыг зөвлөж байгаа бололтой.

БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өнөөдер америкийн Калифорни муж улсад уулзана.

Одоогоос арван жилийн өмнө өрнөдийн хэвлэл «Багдадыг эзэллээ» гэсэн сүржин гарчигтай материалаар  дүүрэн байв. Америк, британийн цэрэг Ирак улсад цөмрөн орсон хэрэг явдлыг амжилт гаргасан үйл мэтээр харуулсан аж. Эхлээд иракийн цэрэг болон орон нутгийн ардын журамт цэрэг эвслийн цэргийн давшилтыг удаашруулсан билээ. Цөмрөн орсноос хойш гурван долоо хоног өнгөрсний дараа Багдадыг эзлэжээ.
БНАСАУ-ын хариуцлагагүй өдөөн хатгах бодлого бүс нутгийн ба олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгааг тэрээр онцлов. Расмуссен Умард Солонгост хандан өдөөн хатгах ажиллагаа явуулахаас татгалзахыг уриалжээ. НАТО Солонгосын хойгийн байдлыг сэтгэл түгшин ажиглаж байна гэж тэрээр хэллээ. НАТО Азийн байдалд хөндлөнгөөс оролцох гээгүйг Расмуссен онцлов.
Японы БХЯ БНАСАУ-ын хожмын цохилтоос улс орноо хамгаалахын тулд Токиод «Пэтриот» РАС-3 зенит-пуужингийн хоёр цогцолборыг байрлуусан тухай орон нутгийн ХМХ-үүд яамны мэдэгдлээс иш татан уламжлав. Өчигдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодера телевизэд ярилцлага өгч, зенитийн пуужингийн батарейг Окинав орчмын арлуудад байрлуулах тухай мэдээллээ.
Өнөөдөр БНАСАУ-ын ажилчид Өмнөд Солонгос, Умард Солонгосын хамтын Кэсон бүст ажилдаа гараагүй гэж өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээллээ. Бүх ажилчнаа бүсээс гаргана. Аж үйлдвэрийн цогцолборын ажлыг түр зогсооно гэж өчигдөр БНАСАУ Солонгосын Төв цахилгаан агентлагийн сувгаар мэдээлсэн билээ. Гадаадын ХМХ-үүдын тоо баримтуудаас харахад умард солонгосын 51 мянган ажилчин Кэсон аж уйлдвэрийн бүст ажиллаж байна.
Москва БНАСАУ-ыг тойрон тогтсон байдлыг бүс нутагт цэрэг нэмэх шалтаг болгохыг эрс эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич РИА Новости агентлагад мэдэгдэв. Асуудлыг зохицуулах улс төр-дипломат хүчин чармайлтаас татагалзаж болохгүй гэж тэрээр онцлов. Үүнээс өөр ямар ч арга зам Зүүн-хойд Азийг хүчтэй донсолгож мэднэ гэж оросын дипломат ажилтан үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30