×
Улс төр 8 Дөрөвдүгээр сарын 2013
Америкийн The Washington Free Bacon интернет -хэвлэл нь АНУ-ын Азийн цэргийн объектууд дээр оросын зэвсэгт хүчний далавчит пуужингууд цэгийн цохилтын дайралтын бэлтгэл сургуулийг хийсэн тухай уламжилжээ.
БНХАУ-ын дарга Си Зинпин өөрийн албан ажилд орсоныхоо дараа өнгөрсөн ням гаригт японы улс төрийн өндөр албан тушаалын түшмэдтэй уулзалт хийв. Тэрээр Хайнаньд болж өнгөрсөн Боаогийн олон улсын чуулганд японы ерөнхий сайд асан Ясуо Фукудатай уулзалт хийв. Японы улстөрч нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжилд нөлөө үзүүлэх энэхүү чуулганыг даргалж буй юм. Уулзалт 20 минут үргэлжилсэн.
Солонгосын хойгийн пуужинт цөмийн хямрал нь Бээжин болон Пхеньяны хоорондын харилцааны бат бэхийг шалгаж буй юм. Хятадын шинжээчид тус улсын эрх баригчдаас цаашид бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах үүднээс Умардад эдийн засгийн дарамт үзүүлэхийг уриалж байна. Хятад нь өөрийн компаниудыг Умард Солонгосоос гаргаж магадгүй гэж “Хуаньцю шибао” сонин 4-р сарын 8-ны дугаартаа бичжээ.
Өмнөд Солонгосын нэгдлийн яамны сайд Рю Гиль Же нь БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж болзошгүй гэж хэлснээ мэдэгдсэнээ, ярианы дунд эндүүрсэн гэж мэдэгдэв. Энэ тухай өнөөдөр Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ. Сайдын хэлсэнээр, тэр Умард-Солонгос цөмийн шинэ туршилт явуулж болзошгүй гэж ярьснаа санахгүй байна гэв. Ингэхдээ Рю Гиль Же нь тайлбар хийсний дараа гарсан хэвлэлийн шуугиан түүнийг үнэхээр сандаргасан гэжээ.
4-р сарын 8-нд ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Барак Обама нарын Прага хотод орос-америкийн СДЗ-З гэрээ байгуулсаны 3 жилийн ой болж байна. Энэ нь Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллах үеийн Москва болон Вашингтон хооронд хуучин харилцааг шинэ утга агуулгаар хөгжүүлэх анхны хүчтэй үр дүн болсон гэж хэлж болно.
АНУ болон Өмнөд Солонгос БНАСАУ-ын зүгээс ирэх аливаа өдөөн хатгалгаанд мэдрэмжтэй хандах төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төлөвлөгөөнд зааснаар, Өмнөд Солонгос Пхеньяны талаас ирэх аливаа ажиллагаанд адилхан дүйцэх хариуг тэр даруйд нь өгөх ёстой аж. Энэ хариу нь Умардаас Өмнөд рүү хэрэглэсэн зэвсгийн төрөл, хүчин чадлын хувьд адилхан байна гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Дуулиант WikiLeakes сайт АНУ-ын төрийн департамент болон тагнуулын 1973-1976 онуудын 1,7 сая баримт бичгүүдийг нийтлэв. Австралийн иргэн Жулиан Ассанжийн үндэслэн байгуулсан WikiLeakes сайтын өгүүлж байгаагаар, баримт бичгүүдийн хэсэг нь нууц бөгөөд “дэлгэрүүлэхгүй” тэмдэгтэй аж.
Хятад удс Умард Солонгосоос өөрийн компаниудыг гаргаж мэднэ гэж “Хуаньцю шибао” сонин өнөөдөр бичжээ. Хятадын КН-ын дэргээдэх Намын сургуулийн Олон улс стратеги судлалын хүрээлэнгийн шинжээч Жан Ляньгуй хэвлэлд мэдэгдэхдээ, БНАСАУ нь гурав дахь туршилт явуулнаас хойш одоо өөрийн хүчинд арай илүү итгэлтэй болж байна, тэдний ЗГ АНУ болон Өмнөдийн эсрэг дайн хийж чадна гэж үзэж байна.
Умард Солонгос цөмийн дөрөв дэхь туршилтанд бэлтгэж байгаа “шинжтэй “байна гэж даваа гаригт өмнөдийн хоёр солонгосын нэгдлийн сайд Рю Гиль Же мэдэгдэв. Тэрээр парламентын өмнө хэлсэн үгэндээ тагнуулын үлй ажиллгаатай хэмээн цаашдын ажиллагааг тайлбарлахаас татгалзав. Өмнөдийн “Чунь ильбо” сонин өнөөдрийн дугаартаа БНАСАУ цөмийн полигонд туршилт явуулахаар бэлтгэж байна гэж бичжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30