×
Улс төр 6 Дөрөвдүгээр сарын 2013
Сири улсад засаг солигдох нь Ойрхи Дорнод бүр түүний чанадад аюултай нөлөө үзүүлж мэднэ гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Тэрээр түркийн ХМХ-үүдэд ярилцлага өгөхдөө сөрөг хүчний бүлгүүдийг «террористууд» хэмээн нэрлэж, тэд Сирид засгийн эрхэнд гарвал хөрш зэргэлдээ улсуудын байдалд зохисгүй нөлөөлөхийг мэдэгдэв.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Герман) болон Ираны төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ өнөөдөр Алматы хотноо үргэлжилж байна. Өчигдөр цөмийн асуудлыг зохицуулах шинэ саналуудыг олон улсын зуучдад олгосон гэж ираны төлөөлөгчид мэдээлэв. Өөрийн зүгээс олон улсын зуучид ураныг 5-аас илүү хувиар баяжуулах үйл ажиллагааг түр зогсоох санал ираны талд тавьжээ.
АНУ БНАСАУ-ын пуужинг ажиглаж сөнөөх ПДХ системээ Гуам аралд байрлуулах бэлтгэл хийж дууссан гэж өнөөдөр Техас дахь Форт-Блисс цэргийн баазын командлагч генерал Дана Питтард мэдэгдэв. Дунд зайны тусгалтай пуужинг амдан сөнөөх армийн явуулын цогцолборыг татан шилжүүлэхэд бэлтгэв. Цэргийнхэн түүнийг ойрын долоо хоногт Гуам аралд байрлуулах төлөвлөгөөтэй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30