×
Улс төр 5 Дөрөвдүгээр сарын 2013
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Герман улсад 4-р сарын 7,8-нд хийх айлчлалынхаа өмнө германы телевизийн ARD сувагт ярилцлааг өгсөн. Ярилцлагын явцад орос-германы эдийн засгийн харилцаа, Киприйн санхүүгийн хямралын үр дагавар, евротой холбоотой зохимжгүй асуудлууд болон Сирийн асуудлаар Москвагийн байр суурийн тухай хөндсөн юм.
Өнөөдөр Японы засгийн газраас үйл ажиллагааны хугацаа нь 4-р сарын 13-нд шувтрах БНАСАУ-ын эсрэг дангаар тогтоосон хоригийнхоо хугацааг хоёр жилээр сунгахаар шийдвэрлсэн тухай Киодо агентлаг мэдээллээ.Японы эрх баригчид БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж ийм шийдвэр гаргасан гэж агентлаг тэмдэглэв.
Америк болон өмнөдийн тусгай албадуудын цацаж байгаа БНАСАУ-ын зүүн эргээр “Мусудан” дунд зайны пуужин дэлгэрүүлэх гэж байгаа тухай мэдээллүүд нь Солонгосын хойгийг тойрсон байдлыг улам хурцадмал болгох онцгой шинэ шат болж байна.
Орос улс зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнд одоохондоо нэгдэхгүй. Энэ долоо хоногт НҮБ-ын ЕА мөн гэрээг батлав. Энэ нь зүгээр л ёс төдий баримт бичиг хэмээн шинжээчид үзэж байна. Гэрээний зарим зүйл анги эргэлзээ төрүүлж байгаа болохоор тэдгээрийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өнөөдөр олон улсын «Блэксифор»Тэнгисийн цэргийн сургууль Хар тэнгист эхэлж байна. Энэ сургуульд Орос улсыг төлөөлөх «Новочеркасск» десантын том хөлөг онгоц өчигдөр Севастополиэс гараад болгарын Варна боомт руу зүглэв. Тэнгисийн цэргийн хүчний сургуульд оролцох хөлөг онгоцууд энд цугларах юм. «Блэксифор» бүлгийг 2001 онд байгуулжээ.
БНАСАУ-ыг тойрсон хурцдмал байдлын асуудал Алматыд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд үгүй гэж ЕХ-ны гадаад хэрэг,аюулгүй байдлын дээд төлөөлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Манн мэдэгдэв. Түүний хэлснээр умард солонгосын цөмийн хөтөлбөр сэтгэлийг түгшүүлсэн ч хэлэлцээний хүрээнд мөн асуудлыг авч үзэхгүй.
Тегераны атомын хөтөлбөр нь энхийн шинж чанартай байгааг дэлхийн хамтын нийгэмлэгт батлавал олон улсын зургаан зууч атомыг энхийн зорилгоор ашиглах Иран улсын эрхийг хүлээн зөвшөөрнө гэж Европын дипломат газрын тэргүүн Кэтрин Эштоны төлөөлөгч Майкл Манн Алматы хотноо хийж буй хэлэлцээн дээр мэдэгдэв.Урьд дэвшүүлсэн саналуудад Иран улсаас нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна гэж тэрээр хэлэв.
БНАСАУ-аас АНУ ба түүний холбоотнуудад цөмийн цохилт өгөх аюул тулгарсан нөхцөлд АНУ сэрэмжлэх арга хэмжээ авч байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни хэллээ. АНУ Умард Солонгосын удирдлагын үйл ажилдлагаа болон мэдэгдлүүдийг хянаж байна гэж тэрээр тэмдэглэв. Карнийн хэлснээр Пхеньяний өдөөн хатгах ажиллагаа, үг яриа Умард Солонгосыг улам ганцаардуулж, эдийн засагт нь хохирол учруулж байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид орчин цагийн радарын системээр зэвсэглэсэн хоёр эскадрын мина зөөгчээ зүүн, баруун эрэг хавийн нутагтаа явуулав. Эдгээр хөлөг онгоц умард солонгосын пуужингийн хожмын хөөргөлтийг ажиглана гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Эскадрын мина зөөгчид SPY-1 радар бүхий «Ижис» америкийн байлдааны мэдээлэл-жолоодлогын системээр зэвсэглэгджээ.
Иран улс Алматыд хийх хэлэлцээн дээр уян хатан бодлого баримталж, цөмийн хөтөлбөр нь энх тайван зорилготойг нотлох ёстой гэж өчигдөр Мадридад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. 4-р сарын 5,6-нд Казахстанд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх зургаан талын ээлжит хэлэлцээ ахиц дэвшил гаргана гэдэгт тэрээр найдаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30