×
Улс төр 4 Дөрөвдүгээр сарын 2013
Солонгосын хойгийн байдал хурцдсаар байна. Америкийн ба өмнөд солонгосын тагнуулын мэдээллүүдээс харахад БНАСАУ «Мусудан» баллистик пуужингуудаа зүүн эрэг хавийн нутаг руу татан шилжүүлж байна. Өнөөдөр Солонгосын ардын армийн жанжин штабын мэдэгдлийг тараав. Пхеньян «орчин цагийн цохилтын цөмийн хүчний» тусламжтайгаар АНУ-ын аюулыг няцаахад бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Зэвсэгт хүчний ажиллагааг сайшаасан гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээг батлах явцад Орос улс санал өгөхөөс түдгэлзсэн. Учир нь тодорхой бус зүйлүүд байсан. Энэ тухай уг баримт бичгийг хэлэлцэх яриа хэлэлцээрт орсон оросын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын ГХЯ-ны аюулгүй байдал болон зэвсэг хураах асуудлын департаментын захирал Михаил Ульянов мэдэгдсэн юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнөөдөр Солонгосын хойгийн байдлыг утсаар ярилцан хэлэлцлээ гэж Хятадын ГХЯ уламжлав. Ярианы агуулгыг дэлгээгүй байна, гэхдээ Ян Зечи тухайн тулгамдсан асуудлаар “Хятад улсын үндэсний байр суурийг илэрхийлсэн” гэж дурьджээ. Уг яриа нь америкийн талын санаачилгаар болсон аж.
БНАСАУ пүрэв гаригт АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй тухай ард түмэндээ тунхаглав. БНАСАУ-д нийтлэгдсэн Солонгосын армийн ерөнхий штабын мэдэгдэлд тус арми нь “дээд командлалын зарласан идэвхтэй цуврал арга хэмжээг дайсны эсрэг авах болно” гэж дурьджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30