×
Улс төр 3 Дөрөвдүгээр сарын 2013
Дэлхийн ХМХ-ийн мэдээллүүдээс үзвэл, Солонгосын хойг бараг л дайны ирмэг дээр тулж ирээд байгаа аж. Хэрэг дээрээ Пхеньяны Америк, Өмнөд Солонгосод цохилт өгөхөд бэлэн байгаа тухай бадрангуй мэдэгдэлүүд ердөө л ээлжит дипломат-ухуулгын кампанит ажлын нэг хэсэг аж. Гэвч энэ явдал нь Пхеньяны хамгийн гол чухал мэдээнүүдээс хүмүүсийн анхаарлыг холдуулж чадсан.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Төв Азид америкийн цэргийн объектуудыг үлдээх нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно гэж үзэж байна. Энэ тухай өнөөдөр Москвад ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдээд сөрөг хүчин зүйлүүдийн дунд Хятад болон Ирантай хил залгаа Афганистаны нутаг дэвсгэр дээр олон тооны АНУ-ын цэргийн объектууд байгаа гэлээ.
Солонгосын хойгт аливаа санаандгүй зүйл нь байдлыг хяналтаас гаргаж мэдэх юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Игорь Моргунов “Интерфакс” агентлаг өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Аль нэг тал санаатайгаар байлдааны ажиллагааг өдөөнө гэж бодохгүй байна.
Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх уршигтай ямар ч мэдэгдэл, ажиллагааг Хятад улс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд хятадын ХМХ ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Ярилцлагыг өнөөдөр Хятадын гадаад улс төрийн тусгай газрын сайтад нийтлэв. «Зохих улс орнуудын элчин сайд нартай уулзаж, өнөөгийн байдал Хятад улсыг түгшүүлснийг мэдээлэх заавар авсан» гэж дипломат ажилтан мэдээллээ.
Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг, америкийн цэргийн баазууд «шийдвэрлэгч тулаан эхлэвэл БНАСАУ-ын цэргийн цохилт бусдаас түрүүн хүлээх бай болно» гэж умард солонгосын «Нодон синмун» сонины өнөөдрийн өгүүллэгт бичжээ. «АНУ болон Умард Солоногостой улам хүчтэй сөргөлдөж, цөмийн дайн дэгдээх аюул учруулсан Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмд сүүлчийн удаа сануулсан» гэж сонин онцложээ.
Онцгой нөхцөлд БНАСАУ-ын цөмийн барилга байгууламжуудыг хяналтдаа авах тусгай салбарыг Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байгуулжээ. Түүнийг бүр өнгөрсөн оны сүүлээр байгуулсан тухай өнөөдөр Сөүлд хэвлэгдэн гардаг «Тона ильбо» сонин мэдээллээ. Тусгай салбар юуны түрүүнд Пхеньянээс хойно 80 км зайтай орших Йонбен дэх цөмийн цогцолбор болон БНАСАУ-д ажиллаж байгаа ураныг баяжуулах нууц үйлдвэруудийг эзлэх юм.
АНУ өөрийгөө болон Өмнөд Солонгос, Япон улс зэрэг холбоотноо БНАСАУ-ын цэрэг дайны аюулаас хамгаалахад бэлэн хийгээд хамгаалах чадвартай байна гэж Вашингтонд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр Пхеньяний сүрдүүлэг, ажиллагааг өдөөн хатгах аюултай, боломжгүй хэрэг хэмээн нэрлэв.
Өмнөд солонгосын мэргэжилтнүүдийг солонгосын Кэсон аж үйлдвэрийн бүст оруулахыг БНАСАУ хориглосон тухай Ренхап агентлаг мэдээллээ. БНСолонгос Улсын нэгтгэх яамны төлөөлөгч Ким Хен Сокын хэлснээр албан ёсны баримт бичгийг өнөөдөр авсан байна. Умард Солонгосын эрх баригчид Кэсон бүсээс гэртээ харих зөвшөөрөл энд байгаа Өмнөд Солонгосын ажилчдад өгчээ. Өмнөд Солонгосын засгийн газар хорио тогтоосонд гүнээ харамсаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30