×
Улс төр 2 Дөрөвдүгээр сарын 2013
БНАСАУ-ыг тойрон үүссэн хямрал хэт гаарсан гэж өнөөдөр Андоррад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хэлэлцээ бол Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах цорын ганц зам гэж тэрээр онцлосон тухай «Ройтер» агентлаг мэдээлэв. Одоо « БНАСАУ-д хэн ч халдан довтлох гээгүйд» Бан Ги Мун итгэж байна гэж АП агентлаг уламжлан мэдээллээ.
Ерөнхий сайд Синзо Абэйн ням гаригт Улаанбаатарт хийж дууссан айлчлал япон-монголын харилцаанд «шинэ эрнийг» нээж, тодорхой нөхцөлд Хятадыг сөрөх үйл хэрэг болж мэднэ. Абэ анх удаа ерөнхий сайд болсон үед Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга асан Японы Либерал-ардчилсан намын Улс төрийн судлалын хорооны одоогийн дэд дарга Ясухиса Сёзаки Улаанбаатарт хүрэлцэн очихийг ерөнхий сайдад зөвлөсөн гэлцдэг.
НҮБ-ын гишүүн орнууд өнөөдөр түүхэндээ анх удаа Олон улсын зэвсгийн худалдааны тухай хууль батлана гэж “Интерфакс” агентлаг өрнөдийн дипломатуудын мэдэгдсэнийг иш татан уламжилжээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын 193 гишүүн орон олон улсын бага хурлын явцад гэрээний төслөөр нэгдмэл шийдвэрт хүрсэн.
Умард солонгосын цөмийн зэвсэг нь гадны хүчтэй түрэмгийлэгчдийг тогтоон барих хүчин зүйл болж байгаа төдийгүй тус улсын хөгжил цэцэглэлтийн үндэс болж байна гэж умард солонгосын удирдагч Ким Чен Ун ням гаригт мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн бүрэн эхийг KCNA агентлаг өнөөдөр нийтэлсэн тухай Рейтер уламжилжээ.
БНАСАУ 2007 онд зогсоосон Ионбен дахь цөмийн тогоог сэргээн ашиглахаар төлөвлөж байгаа тухай умард-солонгосын KCNA агентлаг уламжлав. БНАСАУ нь 2005, 2006, 2009 болон 2012 онуудад газар дор цөмийн туршилт явуулсан бөгөөд эдгээр нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан. НҮБ- ын АЗ БНАСАУ-д цөмийн үйл ажиллагаануудаа зогсоохыг шаардсан тогтоол баталсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30