×
Улс төр Дөрөвдүгээр сар 2013
Өчигдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярилцаж, Сири улсын байдлыг хэлэлцсэн тухай енеедер ОХУ-ын ГХЯ мэдээллээ. Америкийн талын санаачилгаар Сири улсын байдлыг авч үзсэн юм. Мөн ярианы агуулгыг тодруулж мэдээлээгүй. Сири улсын эрх баригчид, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байна.
Сирийн сөрөг хүчний үндэсний эвслээс терроризмын аль ч хэлбэрийг няцаах тунхаглал гаргасан тухай «Ройтер» агентлаг мэдээлэв. Химийн зэвсэг хэрэглэхгуй, ямар ч зэвсэг хэт даврагсдад өгөхөөс сэрэмжлэнэ гэж амласан байна. Сөрөг хүчин засгийн эрхэнд гарвал улс орныхоо улс терийн ямар ч хучнээс өшөө хонзон авахыг оролдохгуй гэж баримт бичигт өгүүлжээ.
Умард Солонгосын эрх баригчид зэвсэг хорогдуулах асуудлаар АНУ-тай яриа хэлцээ хийж эхлэхэд бэлэн байна. Гэвч Пхеньян цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгуй гэж өчигдөр умард солонгосын төв хэвлэл «Нодон синмун» сонин мэлдээллээ. «Дэлхий дахиныг цөмийн зэвсэгүүй болготол Солонгосын хойг ийн зэвсгээс ангижрахгуй» гэж сонинд бичжээ.
Дэлхий дахин Солонгосын хойгийн байдлыг бараг хоёр сарын турш сэтгэл түгшин ажиглав. Пхеньян шинэ дайн дэгдээж мэднэ гэж болгоомжлосон юм. Гэвч 4-р сарын 15-нд БНАСАУ цэцэгт умбаж, баллистик пуужингаа хөөргөсэнгүй. Тэр ч байтугай Сеул Вашингтон хоёртой хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Пхеньян долоо хоногийн сүүлээр мэдэгдэв. Гэвч биелүүлж ул болом болзол ахин тавьжээ.
БНАСАУ «Скад» маягийн баллистик хоёр пүүжингаа зүүн эрэг хавийн нутагтаа шилжуулсэн тухай «Ёнхап» агентлаг Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин БНАСАУ-ын пуужинг хөөргөх бэлтгэлийг анхааралтай ажиглаж байна. Пхеньян хоёр пуужингаа Өмнөд Хамгён мүжид шилжүүлжээ. Энэ сарын эхээр БНАСАУ ийн долоон зэвсэг төхөөргийг зуун нутагтаа байрлуулсан билээ.
Австралийн зэвсэгт хүчний анги салбар Солонгосын хойгийн өмнөд хэсэгт жил дутам явуулдаг америк-солонгосын «Ссанъён 2013» томоохон цэргийн сургуульд анх удаа оролцож байна гэж өнөөдөр ИТАР-ТАСС БНСолонгос Улс, АНУ-ын нэгдсэн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчийн мэдээллэсс иш татан уламжлав.
Албан тушалаа цаашид хашиж, сирийн мөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдлээ. Алжирын дипломат ажилтан асан Брахими Сирийн эрх баригчид ба сөрөг хүчин улс төрийн яриа хэлэлцээ хийж чадахгүй учир үүргээ биелүүлэхээс татгалзана гэж урьд мэдээлсэн билээ.
Өчигдөр Николас Мадуро Венесуэлын ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр 2013-2019 онд ерөнхийлөгчийн алба хаших тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Төрийн тэргүүн Үндсэн хууль барьж, Симон Боливар, Уго Чавес нарын хөрөгүүдийн дэргэд ард түмэндээ үнэнч байх тангараг өргөв.
АНУ оросын талтай холбоо барьж гэмт хэргийг мөрдөн байцаасан нь 4-р сарын 15-нд Бостонд марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн террористуудыг аюулгүй болгосноос хойш тодров. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, террорын эсрэг арга хэмээний хүрээнд хамтран ажиллаж, бостоны дайралтаас хойш тусламж үзүүлсэнд Москвад талархал илэрхийлэв.
БНХАУ-ын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч У Давэй хэлэлцээ хийж эхлэхээр Пхеньянд хүрэлцэн очиж мэднэ гэж өнөөдөр «Йонхап» агентлаг японы ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав. БНАСАУ Бээжинтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа бүр 4-р сарын дундуур мэдээлсэн тухай японы «Асахи» сонин үл таних эх сурвалжийн мэдээг үндэслэн бичжээ.
АНУ ба НАТО-гийн ПДХ системийг оросын стратегийн хүчний эсрэг чиглүүлэхгүй байх баталгаа олгох шаардлага Умард Солонгосын эвсэлтэй хийж байгаа яриа хэлэлцээний гол асуудал хэвээр байна гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Александр Грушко мэдэгдэв. Ийм баталгааг цэрэг-техникийн тов тодорхой шалгуураар илэрхийлэх ёстой.
НАТО АНДБН-т нөлөө үзүүлэх гээгүй. Бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахыг л эрмэлзэж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Брюссельд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Өнгөрсэн долоо хоногт тэрээр Япон, Өмнөд Солонгос улсуудад айлчлав. Эдгээр хоёр улс НАТО-гийн чухал түншүүд юм гэж эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.
АНУ-ын эрх баригчид «Пэтриот» зенит-пуужингийн цогцолборын хоёр батарейг Иорданид Сири улсын хил орчимд байрлуулахыг сайшаасан тухай саудын аравийн «Аш-шарк аль-Аусат» сонин иорданийн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 3-р сарын 22-нд Иорданид хийсэн айлчлалын үеэр тус улсын удирдлагаас мөн цогцолбрыг нутаг дэвсгэрт нь байрлуулах хүсэлт тавьжээ.
2012 онд Орос улсаас Египет рүү аяласан жуулчдын тоо 35 хувь өссөн гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурситэй Сочи хотод уулзахдаа мэдэгдэв. Оросын ерөнхийлөгч энэ тоонд нилээд гайхширсан байдалтай байлаа. Ингэхдээ тэрээр улс төрийн хэлхээ холбоо өргөжин тэлж байгаагийн эдийн засгийн харилцаа хөгжиж банйа гэлээ.
Солонгосын хойгт гарсан хямрал Зүүн-хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөх уршигтай болж мэднэ. Япон улс Окинава дахь Наха,Тинэн цэргийн баазуудад «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг байрлуулсан тухай БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн аюулаас болж товлосон хугацаанаас хоёр жилийн өмнө эдгээр цогцолборыг байрлуулав. Үүний хамт Японы зэвсэгт хүчний өөр анги салбарын хүч нэмэгдүүлж байна.
АНУ-ын Төрийн департамент болон БХЯ сирийн сөрөг хүчин ба түүний зэвсгийн асуудлаар өөр өөр байр суурь баримталж байна гэж «Нью Йорк таймс» сонинд бичжээ. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ Вашингтон сирийн сөрөг хучний эвсэлтэй нягт ажиллаж байна гэж мэдэгдэв.
Террорын аюул тулгарахгүй «амгалан тайван өнцөг булан» өнөө дэлхийд байж болох уу? Эсвэл бид өдөр дутам айж эмээх тавилантай болсон уу? Өөрсдийгөө террористуудаас яаж хамгаалах вэ? Үхлийн аюулыг яаж холдуулах вэ?
Хэлэлцээ хийхтэй холбогдуулан Пхеньяний тавьсан болзолыг хүлцэж үл болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна гэж «Йонхап» агентлаг мэдээлэв. БНАСАУ-аас хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар буурьтай алхам хийхгүй бол тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёсгүй гэж Керри сенатын хуралдаан дээр мэдэгдлээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун японы солонгосчуудад бараг 2 сая доллар гуйвуулав. Ким Ир Сений мэндэлсний 101 ойг тохиолдуулан ийм том бэлэг өргөжээ. Японд солонгос хүүхдүүдийн үндэсний боловсролыг дэмжихээр мөн хөрөнгө гуйвуулсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ нь 159 дэх удаагаа хөрөнгө гуйвуулсан үйл хэрэг хийгээд нийт 72 сая гаруй доллар гуйвуулсан тухай умард солонгосын мэдээллийн агентлаг уламжлав.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч асан Энрике Каприлес өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр санал ахин тоолох хүсэлт албан ёсоор явуулав. Үндэсний сонгуулийн хорооноос урьд зарлан мэдээлсэн дүнгээр Чавесын улс төрийн залгамжлагч Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро 50,76 хувь санал авч тэргүүлсэн юм.
Умард Солонгос  өнөөдөр НҮБ-аас тус улсын пуужингийн болон цөмийн туршилтуудын дараа гаргасан хориг арга хэмжээг  цуцлахыг шаарджээ. Америкчууд үнэхээр Умардтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаа бол Өмнөдтэй хамтарч ”цөмийн дайнд бэлтгэх” ажиллагаанд оролцохгүй гэх баталгааг Пхеньян Вашингтоноос гаргуулахыг хүсч байгаа аж.
Ираны инженерүүд Натанза дахь цөмийн объектын уран баяжуулах шинэ төрлийн центрифугийнхээ тоог гурав дахин нэмэгдүүллээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. IR-2m загварын центрифугийн тоо 600 хүртэл өсөх юм. Тухайн тохиолдолд уран баяжуулах процесс одоогийн байдлаар эхлээгүй байгаа бөгөөд тэдгээрийн заримыг одоо болтол суурилуулаагүй байна.
«Хань гуан» цэргийн сургууль өнөөдөр Тайванд явуулж эхлэв. Аралд цэргийн сургуулийн хүрээнд сүүлийн таван жилд анх удаа пуужингийн буудлага хийх тухай Тайваны цэргийн тусгай газар мэдээллээ. Тухайлбал Тайванд зохион бүтээсэн тэнгисийн десантыг буулгах үеэр амьд хүчин, техникийг сөнөөх «Рэй Тин 2000» шинэ тийрэлтэт системийг турших юм.
Стокгольм дахь дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээлэн 2012 оны дэлхийн цэргийн зардалуудын дүнг гаргасан ээлжит тоймоо нийтлэв.Бүхэлдээ тэдгээр зардалууд нь 2011 онтой харьцуулбал, 0,5 хувиар буурчээ, гэхдээ нилээд хэдэн орнууд болон бүс нутгуудад үргэлжлэн өссөөр байна. Хушуучлагчдын дунд Орос улс байгаа бөгөөд тус улсын батлан хамгаалах зардалууд 2012 онд 16 хувиар өсч, 12 тэрбум долл.хүрчээ.
Одоохондоо Япон улс БНАСАУ-аас аюул учруулж мэдэхтэй холбогдуулан байлдааны бэлэн байдлын түвшинг доошлуулахгүй гэж өнөөдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдэв. Түүний хэлснээр Япон улс янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Эдүгээ Умард Солонгосоос учруулж мэдэх аюул зөөлрөснийг нотлох мэдээлэл японы талд үгүй гэж сайд мэдэгдлээ. Япон улс ямар ч аюулыг няцаахад бүрэн бэлэн байна гэж тэрээр нэмж хэллээ.
Бостонд жил дутмын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт үйлдсэн гэмт хэргийг АНУ-д мөрдөн байцаасаар байна. Урьд шөнө Барак Обама эдгээр дэлбэрэлтийг террорын ажиллагаа хэмээн нэрлэсэн ч ямар ч нэмэлт мэдээллийг дурдаагүй. Холбооны мөрдөн тагнах товчоо ч одоогоор үг дуугүй байна. Тэр ч байтугай тусгай албад сэжиглэгдсэн нэг ч хүнийг баривчлаагүй байна. Үүний хамт мөрдөн байцаагчид чухал хэдэн олдворын тухай мэдээлэв.
Умард Солонгосын эрх баригчид ойрын хэдэн долоо хоногт өдөөн хатгах ажиллагаа ахин явуулж мэднэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкийн Эн-Би-Си телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгджээ. Сүүлийн үеийн тагнуулын мэдээ баримтуудаас харахад цөмийн цэнэг баллистик пуужинд байрлуулах технологи Пхеньянд үгүй гэж Обама тэмдэглэв.
Умард Солонгосын итгэл хүлээсэн Хятад улс Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгоход нөлөөгөө ашиглана гэдэгт Япон улс найдаж байна гэж Японы ерөнхий сайд Абэ Синзо 4-р сарын 16-нд парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. «Дэлхийн хамтын нийгэмлэгт Хятад улс БНАСАУ-д бусдаас илүү их нөлөөлж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сири улсын тусгаар тогтнолын 67 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч Башар Асадад баярын цахилгаан утас явуулсан тухай өнөөдөр умард солонгосын ХМХ уламжлав. БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны тэргүүлэх дарга ойг тохиолдуулан Сири улсын төрийн тэргуун болон засгийн газар, ард түмэнд мэнд хүргэжээ.
Даваа гаригт иракийн хойд, өмнөд хэдэн хотод террорын ажиллагаа явуулж, 40 гаруй хүнийг хөнөөж, 300 орчим хүнийг шархдуулсныг Москва шийдвэртэй буруушааж байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Террорын ажиллагаа эрх баригчид, сөрөг хүчний хоорондын цуст сөргөлдөөн үргэлжилж байгаа Сири улстай хил залгаа мужид явуулсан нь сэтгэлийг гүнээ түгшүүлж байна.
Ойрхи Дорнод, Сири улс, Солонгосын хойгийн байдал өнөөдөр Стамбулд Орос Туркийн хоорондын стратегийн төлөвлөлтийн хамтарсан бүлгийн 3 дахь хуралдаанд оролцогчдын анхаарлын төвд байх болно. Оросын төлөөлөгчдийг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Туркийн төлөөлөгчдийг ГХ-ийн сайд Ахмед Давутоглу тус тус тэргүүлнэ. Энэ бүлэг ОХУ-ын ерөнхийлөгч, Туркийн ерөнхий сайд нарын тэргүүлж байгаа орос-туркийн дээд хэмжээний хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд ажиллаж байна.
АНДБН-т АНУ-ын оновчтой үүргийг Хятад улс дэмжиж байна. Түүнчлэн Вашингтонтай хамтран бүс нутагт нааштай үйл ажиллагаа явуулахын төлөө байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдлээ. Түүний хэлснээр БНХАУ Вашингтонтай хамт АНДБН-т энх тайван, тогтонги байдал, цэцэглэлт хөгжлийг дэмжихийн төлөө байна.
Их Британи, Франц улсуудын эрх баригчид сирийн самуун дэгдээгчдэд тусламж үзүүлснээрээ үнэн чанартаа «Аль-Каидагийн» байр суурийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна гэж Сири улсын ГХ-ийн дэд сайд Фейсал Микдад мэдэгдлээ. Тэрээр британийн «Гардин» сонинд өсөн ярилцлагдаа террористуудад шууд ба шууд бус замаар дэмжлэг үзүлж байгааг онцлов.
Ираны цэргийнхэн дунд зайны тусгалтай баллистик пуужингаа амжилттай туршсан гэж өнөөдөр орон нутгийн телевизээр мэдээллээ. «Газар-тэнгис» ангилалын пуужинг Персийн буланд туршсан гэж БХЯ тайлбарлан мэдээлжээ. Пуужингийн хөөргөлтийн тухай нэмэлт мэдээлээл одоогоор ирээгүй байна.
Япон Зүүн-Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаанд Хятад улсад буулт хийхгүй. Сенкаку /Дяоюйдао/ арлуудын нь аль улсын харьъялалтай асуудлаар Бээжинд ямарч буулт хийхгүй. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа мэдэгдсэн. Мэдэгдэл нь Бээжин,Токио хоёрын энэхүү асуудлаар эхлүүлэх гэж байсан яриа хэлэлцээрт чухамдаа хэрээс тавьсан.
Москва, Вашиннгтон хоёр БНАСАУ-ыг тойрон үүссэн хямралыг зохицуулахад чиглэгдсэн хамтын дипломат хүчин чармайлтаа зузаатгаж байна. Өчигдөр Кремльд оросын албаны хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой уулзаж эл сэдвийг авч үзэж хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн уулзалтад нэг үе нэгдсэн байна.
Эдүгээ Хятадын зэвсэгт хүчин 2,3 сая хүнтэй байна гэж өнөөдөр БНХАУ-ын БХЯ-аас нийтлүүлсэн «Цагаан номд» өгүүлжээ. 1949 онд хятадын арми 6 сая цэргийн албан хаагчтай байсан. Одоо ч удаа дараа хорогдулсан ч цэргийн албан хаагчдынхаа тоогоор дэлхийд хамгийн томд орж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.
Бээжин Умард Солонгостой хиллэх хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлсэн тухай гадаадын ХМХ-үүдэд гарсан мэдээллүүдийг үгүйсгэж байна гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын БХЯ-ны албан ёсын төлөөлөгч Ян Юйцзюнь мэдэгдэв. Түүний ярьснаар, “Хятад улс Солонгосын хойгийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах санал санаачилгыг цаашид ч дэмжсэн хэвээр байна “гэжээ.
Умард Солонгос өнөөдөр тулган шаардах хэлбэрээр Өмнөдүүдэд хүчтэй цохилт өгөхөөр сүрдүүлэв.“Умардын удирдлагын нэр хүнд болон эрхэм чанар руу дайрсан дайсны хүчнүүдэд БНАСАУ-ын цэргийн зэвсэгт хүчний хүчирхий хувьсгалыг харуулсан цэргийн жагсаал нь лантуу мэт тэднийг юу ч үлдээлгүй устгах болно “ гэж Умардын цэргийн командлалын тулган шаардах бичигт дурьджээ. Уг баримт бичгийг Умард Солонгосын KCNA агентлагийн сувгаар тараажээ.
Венесуэлийн үндэсний сонгуулийн зөвлөл өнөөдөр төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан Нэгдсэн социалист намын нэр дэвшигч болон Уго Чавесын албан ёсны залгамжлагч дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн ялалтыг нотложээ. Сонгуулийн зөвлөлийн тэргүүн Тибисай Лусена тайлбартаа, сонгуулийн санал хураалтын эцсийн дүнгээр Мадуро нь 50,75 %, түүний өрсөлдөгч Энрике Каприлес нь 48,97 санал авсан аж.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
22
23
24
25
26
27
28
29
30