×
Улс төр 29 Гуравдугаар сарын 2013
Бүх оросын ардын фронт нь олон нийтийн хөдөлгөөн болж хувиран өөрчлөгдөх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ростов-на- Дону хотод болсон Бүх оросын ардын фронтын “Шударга ёсны бүтээн байгуулалт” анхдугаар бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.
Солонгосын хойг дайны ирмэг дээр тулж ирээд байна. Баасан гаригт шилжих шөнө Ким Чен Ын БНАСАУ- ын пуужинт цэрэгт байлдааны бэлэн байдалд байх тушаал өгчээ. Тэдний бай АНУ ын тивийн хэсэг болон Өмнөд-Солонгос болон Номхон далайн цэргийн баазууд. АНУ-ын АЦЗ хүчний “Стелс“ бөмбөгдөгч хоёр онгоц Өмнөд Солонгосын нутаг дээрхи байг бөмбөгдөх тэр мөчид уг Зарлигт гарын үсэг зуржээ.
АНУ Умард Солонгосын өдөөн хатгалгад анхааралтай хандаж, хариуд арга хэмжээ авна гэж АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел БНАСАУ-ын пуужингийн анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсантай холбогдуулан мэдэгджээ. Сүүлийн үед Пхеньяний дайнч мэдэгдэл, ажиллагаа бүс нутгийн байдлыг улам түгшүүртэй болгосон гэж Пентагоны тэргүүн тэмдэглэв.
Сирийн сөрөг хүчнийг тус улсын хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай Арабын орнуудын холбооны шийдвэр тус холбоо сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахаас татгалзаж байгааг харуулсан гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дохад гаргасан шийдвэрүүдээс харахад Сири улсын хувь заяаг хилийн чанадад шийдвэрлэхийг оролдож байна.
Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цэргийн жанжин нартай хийсэн яаралтай зөвлөлгөөнийхөө дүнгээр стратегийн пуужингийн цэрэг нь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх төлөвлөгөөнд гарын үсэг зурав. АНУ-тай сөргөлдөхөд бэлэн байна гэж Умард Солонгосын удирдагч зөвлөлгөөн дээр тэмдэглэв. «Америкийн империалистуудыг шийтгэх цаг болсон» гэж умард солонгосын KCNA агентлаг онцлов.
НҮБ-д Иран, Сири, Умард Солонгос улсууд дэлхийд зэвсгийн хууль бус эргэлтийг таслан зогсоох арга хэмжээнүүдийн тухай олон улсын гэрээний төслийг батлахаас татгалзав. «Бид зөвшилцэж чадаагүй» гэж НҮБ-ын гэрээний асуудлаархи бага хурлын дарга австралийн Питер Вулкотт 10 өдөр хэлэлцээ хийсний дараа мэдэгджээ. Иран, Сири, Умард Солонгос улсуудын төлөөлөгчид гэрээний төслийг сайшаахаас татгалзав.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгос руу онилон чиглүүлсэн стратегийн пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн тухай «Интерфакс» агентлаг солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Өнөөдөр орон нутгийн цагаар 0:30 тэрээр Солонгосын ардын армийн стратегийн пуужингийн хүчний яаралтай хуралдаан хийлгэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013