×
Улс төр 26 Гуравдугаар сарын 2013
Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоц Шар тэнгист Пэннёндо арал орчимд дэлбэрч, 46 тэнгисчин нь амь үрэгдснээс хойш өнөөдеөр гурван жил өнгөрлөө. Сөүлд гашуудлын арга хэмжээнд улс төрийн тэргүүлэх намуудын төлөөлөгчид оролцож, амь үрэгдэгсдийн дурсгалыг нэг минут дуугүй ёслон зогсож хүндэтгэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө орой өмнөд африкийн Дурбан хотноо Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана. Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжил болон Сири, Афганистан улсуудын байдлыг тэд авч үзэж хэлэлцэх болно. БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт болох ӨАБНУ-д Путин 3-р сарын 26-нд албан ёсны айлчлалаар хүрэлцэн очно.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-д албан ёсны айлчлалаар өнөөдөр хүрэлцэн очих ба тэнд БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцох юм. Өнөөдөр Путин ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зуматай хэлэлцээр хийх юм. Хоёр улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглалд болон цэрэг техинкийн хамтын ажиллагаа, боловсрол, эрчим хүч, шинжлэх ухаан ба технолог, тээврийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүд зэрэгт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013