×
Улс төр 24 Гуравдугаар сарын 2013
АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээгээд байх шаардлагагүй боллоо гэж БНАСАУ-ын засгийн газрын “Минчжу Чосон” сонин бичсэн байна. Тус сонинд өнөөдөр нийтлэгдсэн өгүүлэлд хоёр улсын харилцаа дээд зэргээр хурцадсан учраас “Пхеньян Вашингтонтой хэлэлцээр хийгээд байх шаардлагагүй болсон гэж” бичсэн байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвад хийсэн өөрийн айлчлалаа дүгнэхдээ “ОУ-д хийсэн миний айлчлал миний хүлээж байсан бүхнийг давж гарлаа гэж” хэлсэн байна. Оросын нийслэлд байх хугацаандаа хятадын удирдагч үнэхээр үр бүтээлтэй ажиллаа. Тэрээр ОУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийж, ерөнхий сайд Д.Медведев болон парламентын хоёр танхимын дарга нар Сергей Нарышкин, Валентина Матвиенко нартай уулзаж амжсан байна.
Хятад, Орос улсууд ойрын хөршүүд, найрамдалт гүрэнүүд, стратегийн түншүүд. БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвад оросын хятад судлаачидтай уулзахдаа ингэж мэдэгдлээ. “Бие биенийхээ тухай харилцан зөв ойлголтыг бий болгох нь” хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн үндсэн зорилго юм гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013