×
Улс төр 23 Гуравдугаар сарын 2013
Орос, Хятад улсууд бол ойрын анд, түншүүд юм. Эдгээр хоёр улс НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн хувьд дэлхийн шудрага дэг журмыг хариуцаж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад өгүүлжээ. Хятадын удирдагч энэ дээд сургуулийн оюутнуудтай хийх уулзалтаа өчигдөр Владимир Путинтай хийсэн хэлэлцээнийхээ тухай яриагаар эхлэв.
ОХУ, БНХАУ-ын удирдагч Владимир Путин, Си Зиньпин нар Москвад уулзаж хэлэлцээ хийх үеэрээ олон улсын тухайлбал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, Сири улсын байдлын асуудлаар байр суурь нь адил төстэй байгааг батлаад Азид АНУ ба түүний холбоотнуудын өргөжиж байгаа үр нөлөөтэй хамт тэмцэхэд бэлэн байгаагаа харуулсан гэж өнөөдөр японы «Иомиури» сонин өчигдөр хийсэн хоёр талын хэлэлцээг дүгнэн бичсэн байна.
Өмнөд Солонгост цөмрөн орж болзошгүйг харуулсан суртал нэвтрүүлгийн ээлжит дүрс бичлэг Умард Солонгост бий болсон тухай өчигдөр сөүлийн ХМХ-үүд уламжлан мэдээлэв. «Гурван өдрийн дайн» гэж нэрлэсэн дөрвөн минутын дүрс бичлэгийг «Уриминсоккири» албан ёсны веб-сайтад байрлуулжээ.
БНХАУ-ын даргын хувьд хийж байгаа анхны айлчлал маань «зорилгодоо хүрч, санаснаас илүү их үр дүнд хүрсэн» гэж Си Зиньпин ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Орос-хятадын харилцаа стратегийн түншлэл, харилцан ажиллагааны замаар хөгжиж байна гэж  Медведев өөрийн зүгээс мэдэгдлээ.
Улс орон бүр  хөгжил дэвшилээг өөрөө шийдвэрлэх ёстой гэж Бээжин үзэж, улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг хүлцэхгүй байна гэж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдэв.
Орос, Хятадын хоорондын харилцаа олон улсын аюулгүй байдлын баталгаа болсон гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш нар ба оюутнуудын өмнө хэлсэн үгэндээ мэдэгдлээ. Хоёр талын харилцаа хоёр орны ашиг сонирхолд нийцсэн төдийгүй дэлхийн тэнцвэртэй байдлын баталгаа болсон.
Орос улс хятадын гадаад бодлогод урьтлал болсныг БНХАУ-ын шинэ төрийн тэргүүний манай оронд хийж байгаа айлчлал харуулж байна гэж Улсын думын тэргүүн Сергей Нарышкин өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ хэлэв. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчийн уламжилснаар Хятадын удирдагчийн гурван өдрийн төрийн айлчлалын анхны өдөр нэлээд үр дүнтэй болсон.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар утсаар ярилцаж, Сири улсын байдал болон Кипрт гарсан санхүүгийн хямралын асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай өчигдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Тэд олон улсын асуудлыг авч үзэж, Сири улсын байдалд гойд анхаарал тавьсан байна.
Өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпиний Москвад хийж байгаа төрийн айлчлалын 2 дахь өдөр юм. БНХАУ-ын удирдагч өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай үр бүтээлтэй хэлэлцээ хийгээд өнөөдөр ерөнхий сайд Дмитрий Медведев болон оросын парламентын хоёр танхимын дарга нар, хятад судлаач эрдэмтэд, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзана.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013