×
Улс төр 22 Гуравдугаар сарын 2013
Орос болон Хятад улсуудын харилцан худалдааны нийт хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум долл. хүргэж чадна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Кремльд хийсэн яриа хэлэлцээрийн дүнд мэдэгдэв. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос болон Хятад улсуудын хоорондын олон талын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний үндсэн эрх ашигт нийцэж байна гэв.
Орос-хятадын харилцааа нь дэлхийн бодлогын чухал хүчин зүйл болж байна гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ -ын дарга Си Зиньпинтэй Кремльд эхэлсэн яриа хэлэлцээрийг нээж хэлсэн үгэндээ мэдэгдэв.Өмнөх жилүүдэд Орос улс болон Хятад улс нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн олон зүйлийг хийсэн гэж ерөнхийлөгч тэмдэглэв.
Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлсэнтэй холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулахаар шийдвэрлсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зарлан мэдээлэв. «НҮБ-ын гишүүн орнуудаас ийм хүсэлт тавьсан учир мөрдөж байцаана» гэж Бан Ги Мун өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр хэрэг явдлыг аль болох түргэн мөрдөн байцааж эхлэх хэрэгтэй.
Японы дэд ерөнхий сайд, сангийн сайд Таро Асо энэ оны 4-р сард Хятад улсад айлчилж мэднэ гэж японы «Санкэй симбун» сонин мэдээллээ. Бээжинд японы сайд хятадын сангийн сайд Лоу Зивэйтэй хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзах юм. Японы сангийн яам мөн айлчлалыг тайлбарлахаас түдгэлзэв.
Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) маргаантай арлуудын асуудлаархи америк-японы зөвлөлдөөн БНХАУ-ын удирдагчдын сэтгэлийг гүнээ түгшүүлж байна гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдэв. Хятадын тал эдгээр арлын эрхээ хатуу тууштай хамгаалж байна. «Хятадын засгийн газар болон ард түмэн нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах шийдвэр төгс байна. Гадаадын шахалт үүнд нөлөөлөхгүй» гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БРИКС бүлгийг «харилцан ажиллагааны бүрэн хэмжээт механизм» болгон хувиргахын төлөө байна. Энэ нь олон улсын бодлогын үндсэн асуудлыг шийдвэрлэхэд чухал гэж Орос улсын ерөнхийлөгч мөн бүлгийн гишүүн таван улсын дээд хэмжээний уулзалтын өмнө ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Өнөөдөр Кремльд ерөнхийлөгч Владимир Путин төрийн айлчлалаар хүрэлцэн ирэх БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзана. Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлал Хятадын шинэ удирдагчийн гадаадад хийх анхны айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар худалдаа, энерги, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хоршоолол,бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг хоёр талын харилцан ажиллагааны үндсэн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.
БНХАУ-ын дарга Си Зиньпины Орос улсад хийх айлчлалын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны хоорондын харилцааны цаашдын ирээдүйн тухай болон эдгээр харилцаанууд нь дэлхийн байдлуудад хэрхэн нөлөөтэйгээр түүнд төсөөлөгдөж байгаа тухайгаа ярьлаа. Орос улсын ерөнхийлөгч мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа эдийн засаг нь илүү эрчимтэй хөгжиж байгаа таван орныг төлөөлсөн БРИКС дээр тогтож ярьлаа.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013