×
Улс төр 21 Гуравдугаар сарын 2013
БНХАУ-ын дарга Си Зиньпины Орос улсад хийх айлчлалын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны хоорондын харилцааны цаашдын ирээдүйн тухай болон эдгээр харилцаанууд нь дэлхийн байдлуудад хэрхэн нөлөөтэйгээр түүнд төсөөлөгдөж байгаа тухайгаа ярьлаа. Орос улсын ерөнхийлөгч мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа эдийн засаг нь илүү эрчимтэй хөгжиж байгаа таван орныг төлөөлсөн БРИКС дээр тогтож ярьлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Алеппо орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах тухай Сири улсын уриалгад шуурхай хариу өгнө гэдэгт Москва найдаж байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Твиттерт блогдоо бичжээ. Объектив дүгнэлт хийх төвийг сахих мэргэшилтэй шинжээчдийн багийг байгуулахыг тэрээр уриалжээ.
БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний Москвад хийх айлчлал хоёр талын харилцаанд шинэ хуудас нээнэ.Си Зиньпин энэхүү албан тушаалд томилогдсныхаа дараа гадаадын анхны айлчлалаа Орос улсад хийхээр сонгосон. Одоо хоёр талын харилцаа түүхийн хамгийн тааламжтай байдалд байгаа гэж Бээжин үзэж байгаа юм. Москва ч мөн адил үзэл баримтлалтай байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлал Орос Хятадын хоорондын харилцааны томоохон үйл явдал болно гэж Москва найдаж байгааг өнөөдөр оросын нийслэлд ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Оросын тал Си Зиньпиний айлчлалд аль хэдийнэ бэлдэж эхлэсэн.
НАТО-гоос ливийн хэрэг явдлыг Сири улсад давтуулах нь стратегийн том алдаа болно гэж ЕХ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Владимир Чижов өнөөдөр Москвад мэдэгдлээ. НАТО-гийн гишүүн орнууд Сири улсад иргэний дайныг зогсоохын тулд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг бэлтгэж байна гэж өчигдөр Европ дэх АНУ-ын зэвсэгт хүчний командлагч адмирал Жеймс Ставридис мэдэгдэв.
3-р сарын 26, 27-нд болох БРИКС бүлгийн 5 дахь дээд хэмжээний уулзалт олон улсын бүрэн эрхт холбоог байгуулах эхлэл болж мэднэ.Тэр тусмаа өнөөгийн улс төр, эдийн засгийн дэг журмыг яаралтай шинэчлэх шаардлага гарсан юм. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчид Өмнөд Африкийн Дурбанд болох БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.
АНУ болон Хятад улсын хоорондын харилцааг эмхлэх нь АНД-н бүс нутгийн байдлын сайжруулахад нөлөөтэй байна гэж БНХАУ ын ГХЯ-ны шинэ сайд Ван И мэдэгджээ. Бээжин Вашингтонтой харилцаагаа сайжруулахыг чухал зорилтоо гэж үзэж байна гэж тэр америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярихдаа цохон тэмдэглэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой сөргөлдөөнд Израиль нь буулт хийх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв гэж дэлхийн ХМХ-үүд уламжилж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ираны цөмийн заналхийллийн нөхцөлд өөрийгөө батлан хамгаалах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн явдалд АНУ-д талархал илэрхийлэв.
АНУ-ын зүгээс өдөөн хатгалга гарвал БНАСАУ америкийн Япон дахь болон Гуамагийн цэргийн баазуудад цохилт өгнө гэж Умардын KCNA агентлаг өнөөдөр уламжлав. АНУ-ын Цэргийн зэвсэгт хүчний Гуама дахь баазын нэгэн адил Японы шумбагч онгоцны бааз нь умард солонгосын нарийн тооцоотой зэвсэг хүрэх хязгаарт байгаа гэдгийг Пхеньян анхааруулжээ.
Орос улс Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг газар дээр нь хөндлөнгийн шинжээчдийн бүлэг ул суурьтай мөрдөнө гэдэгт найдаж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013