×
Улс төр 20 Гуравдугаар сарын 2013
АНУ, Япон улсуудын цэргийн командлал Хятадаас Зүүн Хятадын тэнгисийн Токиогийн хяналтад байгаа маргаантай арлуудад гарч мэдэх дайралтыг хамтран няцаах ажиллагааны төлөвлөгөөг зохиохоор шийдвэрлэв. Сенкаку арлуудын тухай өгүүлж байна. Хятад улс эдгээр арлыг Дяоюйдао гэж, угаасаа Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа хэмээн үзсэн юм. Өнгөрсөн намар Токио хэдэн арлыг улсын мэдэлд авснаас хойш маргаан хурцдав.
АНУ-ын болон Японы цэргийнхэн Токиогийн хяналтын Сенкаку /Дяоюйдао/ арлууд руу Хятад улсын болзошгүй дайралтыг тусгах асуудлаар хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг байгуулахаар шийджээ. Энэ тухай японы “Никкей” сонин 3-р сарын 20-ний дугаартаа нийтэлжээ. Тухайлбал, төлөвлөгөөнд Зүүн-Хятадын тэнгисийн олтриг дээр хятадын десант буух тохиолдолд байлдааны ажиллагаа явуулахыг тооцсон боловсруулалт хийх ажээ. Өөр бас зүйлүүд ч бий юм.
Америкийн стратегийн Б-52 бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн дээгүүр ахин нислэг үйлдвэл «хариуд цэргийн хатуу арга хэмжээ авна» гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ сүрдүүлэв. Солонгосын Төв цахилгаан агентлагийн сувагаар тараасан Умард Солонгосын гадаад улс төрийн тусгай газрын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Сирийн мөргөлдөөний хоёр жилийн хугацаанд анх удаагаа химийн зэвсгийг хэрэглэв. Алеппо мужид химийн цэнэглэгч хошуутай пуужин дэлбэрчээ. Үүний хариуцлагыг эхнээсээ сөрөг хүчний эвлэршгүй нэгэн отряд өөртөө хүлээжээ. Гэвч үүний дараахан босогчид өөрсдийн үгнээс татгалзаж, засгийн газрыг буруутгаж эхлэв. Ирж байгаа мэдээгээр 31 хүний амьсгаа боогдож нас барснаас 18 нь цэргийн албан хаагчид байжээ.
Америкийн хүчин чармайлт болон хөрөнгө мөнгө үр дүнд хүрсэнгүй гэсэн дүгнэлт Ирак улсыг сэргээн босгох асуудал эрхлэх хянан шалгагчийн сүүлчийн тайланд хийжээ. Чухамхүү энэ дайн Ойрхи Дорнодод тогтворгүй бүс бий болгож түүнийг өргөжүүлж байна гэсэн дүгнэлтийг америкийн цэрэг Ирак улсад 2003 оны 3-р сарын 20-нд цөмрөн орсноос хойш 10 жил өнгөрсний дараа хийж болно.
Хятад улс Оростой харилцах харилцааг стратегийн түншлэл, хамтын ажиллагааны «хамгийн гол чухал» харилцаа хэмээн үзэж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ. Тэрээр төрийн тэргүүний хувьд анх удаа гадаадад айлчлахынхаа өмнө БРИКС бүлгийн орнуудын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын дарга болсноосо хойш анхны айлчлал ОХУ-д хийхээ мэдэгдэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013