×
Улс төр 19 Гуравдугаар сарын 2013
Саддам Хусейны дарангуйлагч дэглэмийг түлхэн унагааж, либерал ардчиллыг Ойрхи Дорнодын төв дунд бэхжүүлэх зорилгоор Ирак улсад цөмрөн орсноос хойш 10 жил өнгөрсөн гэж өнөөдөр Франс Пресс агентлаг тэмдэглэв. Тус улс эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа улс төрийн маргаан  шашин хоорондын мөргөлдөөн хүч хэрэглэх ажиллагаанд нэрвэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх сард Хятад, Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Хятад улс өрнүүн хөгжиж байгаа нөхцөлд Жон Керри бүс нутагт америкийн эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалж, Хятад, Өмнөд Солонгос, Японы хооронд гарсан санал зөрөлдөөнийг ямар нэг аргаар зөөлрүүлэхийг оролдох бололтой. Эдгээр гурван улс АНУ-ын худалдааны гол түншүүд юм.
3-р сарын 22-24 өдрүүдэд ОХУ-д хийх айлчлал нь амжилттай болно гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин үзэж байна. Тэрээр ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм. Хятадын төрийн тэргүүн ИТАР-ТАСС агентлагт өгсен ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ. Айлчлал нь Бээжин Москвагийн хоорондын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах боломж олгоно гэдэгт Си Зиньпин итгэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираныг цөмийн хөтөлбөрийн улмаас өрнөдийн орнуудтай хурцадмал болоод байгаа харилцаагаа нэн даруй зогсоохыг уриалав. Тэрээр энэ уриалгыг Иранд 3-р сард тэмдэглэдэг Ираны шинэ жилийг тохиолдуулан илгээсэн дүрс бичлэгтээ  өгүүлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт хандан Сирийг мөхөлийн ирмэгээс холдуулж, тус улсад гарч байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг уриалаад үүнд хүрэх цорын ганц арга зам бол дипломат яриа хэлэлцээ гэжээ. Тэрээр Сирийн мөргөлдөөний хоёр жилийн хугацаанд тус улсад 70 мянга гаруй хүн алагдсаныг сануулав.
АНУ Умард Солонгосыг цөмийн гүрний хувьд хүлээн зөвшөөрөх төлөвгүй байна гэж америкийн Цааган ордны төлөөлөгч Жей Карни өчигдөр мэдэгдэв. Умардынхныг тэд нар руу чиглэсэн цөмийн пуужин байгуулж байхад АНУ зүгээр нэг хараад суухгүй гэж дипломат тэмдэглэв. Саяхан АНУ Умардын зүгийн цөмийн заналхийллийн улмаас Аляска дээр ПДХ системийн нэмэлт цогцолборуудыг байрлуулах  төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдсэн гэдгийг Карни сануулав.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013