×
Улс төр 16 Гуравдугаар сарын 2013
Өрнөдийн хөрөнгөтөн нийгмийн хаа сайгүй тааралдах өлсгөлөн, ядуурал болон бусад муу муухайг дүрс бичлэгээр харуулжээ. Энэ бичлэгийг умардын телевизийн нэвтрүүлгүүдийг нийтэлдэг  германы хэрэглэгч You Tube сувагт гаргажээ. “Хөрөнгөтөн нийгмийн харанхуй бодит амьдрал” цуврал нэвтрүүлэгт нэн ядуу, гудамжинд орогнодог орон гэргүй хүмүүс хээрийн нөхцөлд хоол авахаар дараалалд зогсож байгааг харуулжээ.
Си Зиньпин Хятад улсын бүрэн эрхт удирдагч нь боллоо. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ чуулганаар түүнийг БНХАУ-ын даргаар сонгосон байна. Ийнхүү 11-р сард нөхөр Си ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авснаар эхэлсэн БНХАУ-ын удирдагчийг сонгох урт хугацааны аян өндөрлөлөө. БХАТИХ-ын 12-р чуулган дээр түүний нэрийг нууцаар сонгосон байна.
Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны шинэ тэргүүнээр Ван И боллоо. Түүний томилгооны тухай Бээжинд хуралдаж байгаа БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган дээр зарласан юм. Ван И нь 2007 оноос БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүнээр ажиллаж ирсэн Ян Зечигийн албан тушаалд томилогдож байна. БХАТИХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр Ян Зечи БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон гэж Франс пресс агентлаг уламжлав.
Хятадын үйлдвэрлэсэн пуужингуудыг сирийн засгийн газрын нисдэг тэргүүд рүү дайралт хийхэд хэрэглэсэн гэж Франс пресс агентлаг Хятадын ХМХ-үүдээс иш татан уламжилжээ. “Сирийн чөлөөт армийн ” нийтэлсэн нилээд хэдэн дүрс бичлэгт босогчид хоёр Ми-8/17 нисдэг тэргийг хятадын пуужингаар устгаж байгааг харуулсан тухай хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонинд дурьджээ.
Ямар учраас Венесуэлийн удирдагч Уго Чавес нас нөгчсөн бэ? Энэ нь үйлийн үрээр болсон хэрэг явдал уу? эсвэл улс төрийн сөрөг хүчний урьдаас төлөвлөж бэлтгэсэн ажиллагааны хор уршиг юм уу? Венесуэлд тус асуудалд хариу өгөөгүй байна. Засгийн газар нь еренхийлегч агсан нас барсны шалтгааныг илрүүлэхээр нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна.
АНУ  өөрийн иргэд болон компаниудыг сирийн сөрөг хүчнийхэнд туслаж мөнгө гуйвуулж, бусад тусламжуудыг үзүүлэхийг зөвшөөрөв. Сирийн хувьд америкийн хуулийн этгээд болон хувь хүмүүс Дамасктай арилжаа хийх болон санхүүгийн тусламж хийхийг хориглосон Вашигтоны хориг байдаг.
АНУ БНАСАУ болон Ираны цөмийн пуужингийн довтолгооны эсрэг Аляскад нэмж 14 ПДХ системийн төхөөрөмжийг байрлуулна. АНУ-ын БХЯ-ны сайд Чарльз Хейг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, саяхан БНАСАУ “өөрийн боломжуудыг гэтлэн гарч “ хариуцлагагуй, болчимгүй өдөөн хатгалга явуулсан” гэсэн. Тэрээр АНУ заналхийллийг урьдах шаардлагыг гарч  үл тоосон гэж тэмдэглэсэн.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013