×
Улс төр 15 Гуравдугаар сарын 2013
Иракийн дор хаяж 116 мянган энгийн номхон оршин суугч болон өрнөдийн орнуудын эвслийн 4800 цэрэг 2003-2011 онд Ирак улсад амь үрэгдсэн гэж британийн анагаах ухааны хэвлэл «Ланцет» сэтгүүлд АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судалгааны дүнг үндэслэн бичжээ. Мөн Вашингтоноос Иракийн дайнд бараг 810 тэрбум доллар зарцуулсан тухай өгүүллэгийг зохиогчид тэмдэглэв.
Ли Кэцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болов. БНХАУ-ын дарга Си Зиньпин түүнийг мөн албан тушаалд дэвшүүлсэн юм. Манай сурвалжлагч Артём Кобзев Бээжингээс уламжлахдаа: 57 настай Ли Кэцян Коммунист залуучуудын эвлэлийн бүлэг гэгчэд хамаарагддаг. Хятадын коммунист залуучуудын эвлэлд албан тушаал хашиж ахисан хятадын улс төрчдийг шинжээчид ингэж нэрлэсэн юм.
Иран улсад цөмийн зэвсэг бүтээхэд нь бараг нэг жилийн хугацаа шаардагдана гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама израилийн телевизэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Ираны асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзэх нь зайлшгүй чухал гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэхийн хамт өөр хувилбар байж болно гэжээ. Ирэх долоо хоногт Обама Израиль улсад хүрэлцэн очно.
АНУ, БНХАУ хоёрын харилцан кибер дайралт хоёр улсад их хохирол учруулж байна. Иймээс кибер орчинд эвлэрэх санал талууд дэвшүүлж болзошгүй. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэл болон хакерын дайралттай холбогдуулан АНУ-аас тулгасан зэмлэлд Хятад улсаас өгсөн хариу үүнийг нотлон харуулсан гэж ПИР-төвийн зевлегч Олег Демидов узэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-ын шинэ даргатай хоёр талын болон олон улсын чухал асуудлуудыг утсаар харилцан  ярилцав гэж Цагаан ордон мэдээлжээ. Обама нь АНУ болон тэдний түншүүдэд, цаашилбал нийт бүс нутагт Умард солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн улмаас бий болоод байгаа  асуудал дээр тогтож ярьлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2013 оны 4-р сарын дундуур Сөүл, Токио болон Бээжинд айлчлахаар төлөвлөж байна гэж АНУ-ын төрийн департамент уламжилжээ.
Өнөөдөр сирийн мөргөлдөөн гарснаас хойш хоёр жил болж байна. 2011 онд Арабын БНУ-д олон нийтийн эсэргүүцлийн жагсаалууд эхэлж, улмаар сөрөг хүчний отрядууд болон армийн хооронд зэвсгэт мөргөлдөөн болж хувирсан. Өнөөдөр дэлхий даяар энэхүү цуст ажиллагаа эхлэсэн өдрийг дурсан санах юм. Нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан хандивын арга хэмжээнүүд дэлхий дахинд явагдах болно.
Хятад улсын засгийн газрын шинэ тэргүүнээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян болов. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн XII их хурлын анхдугаар чуулганаар депутатууд түүний нэрийг батласан юм. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын албан тушаалд Ли Кэцяны нэрийг БНХАУ-ын даргаар пүрэв гаригт сонгогдсон Си Зинпин чуулган дээр дэвшүүлсэн юм.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013