×
Улс төр 14 Гуравдугаар сарын 2013
”Стратегийн судалгааны сэтгүүлийн” /”Journal of Strategic Studies”/ хоёрдугаар сарын дугаарт америкийн цэргийн мэргэжилтэн Шон Мирски хятад-америкийн мөргөлдөөний явцад хятадын эргүүдийг бүслэх аргаар БНХАУ- ын цэргийг бут цохих төлөвлөгөөт зорилтуудын тухай өгүүллийг нийтэлжээ. Уг нийтлэлд юуны өмнө АНУ-ын талаас Хятадын аюулгүй байдалд заналхийлэх чухал хүчин зүйлүүдийг өөрийн нэрээр нь нэрлэсэн нь сонирхол татаж байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын шинээр сонгогдсон дарга Си Зиньпинд утсаар баяр хүргэж, түүнд төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд ажиллахад нь амжилт хүсэв. Энэ тухай Кремлийн хэвэлийн алба мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өмнөд солонгосын хилээс холгүй их бууны сургуульд байлцсан гэж Умард Солонгосын Төв цахилгаан агентлагаас (KCNA) тараасан мэдээлэлд өгүүлжээ. Өмнөд Солонгосын ХМХ уламжилснаар өмнөд солонгосын Енпхендо, Пэннендо арлуудыг буудах сургууль хийжээ. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ Өмнөд Солонгостой гал зогсоох тухай бүх хэлэлцээрийг хүчингүй болгов.
Бээжинд БХАТХ-ын чуулганаас Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгов. Энэ нь Хятад улсын дээд гурван албан тушаалын нэг юм. Өнгөрсөн оны 11-р сард нөхөр Си ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд ерөнхий командлагч зэрэг өөр хоёр дээд албан тушаал хаших болсон билээ.Өөрөөр хэлвэл БНХАУ-ын засгийн бүх эрх түүний гарт төвлөрсөн юм.
Гадаад орнуудаас сирийн сөрөг хүчнийг зэвсэглэж байгаа нь олон улсын эрх зуйн хэм хэмжээнд харшласан хийгээд сирийн ард түмэн л өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Их Британийн ГХ-ын сайд Уильям Хейгтэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв. Оросын сайд өрнөдийн түншүүдэд хандан эрх баригчидтай хэлэлцээ хийх сөрөг хүчний төлөөлөгчдийг бүрдүүлэхэд туслахыг уриалав.
Орос улс 2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш өөрийн ба түншүүдийнхээ аюулгүй байдлыг хангах хэдэн арга хэмжээ авах тухай ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу Лондонд Британийн БХЯ-ны тэргүүн Филип Хэммондтэй хийсэн хэлэлцээний дүнгээр мэдэгдэв. Афганистаны сэдвийг ялангуяа 2014 оноос хойшхи тус улсын байдлыг цаашид хэлэлцэх хэрэгтэй гэж Оросын сайд онцлов.
Өнөөдөр Бээжинд БХАТХ-ын чуулган Ли Юаньчаог БНХАУ-ын дэд даргаар сонгосон тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Саяхан болтол тэрээр ХКН-ын ТХ-ны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч байсан юм. Мөн хуралдаан дээр БНХАУ-ын даргааар сонгогдсон Си Зиньпин Ли Юаньчаог дэд даргын албан тушаалд дэвшүүлсэн гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна.
Өнөөдөр БХАТХ-ын чуулган ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпинийг БНХАУ-ын даргаар сонгосон тухай Бээжинд хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын энэ удаагийн чуулганы дарга Ли Юньшань зарлан мэдээлэв. БНХАУ-ын даргын алба хаших Си Зиньпин олон зорилтыг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд тэрээр БНХАУ-ын шинэ засгийн газартай хамт дэлхийд АНУ-ын дараа хоёрт орсон эдийн засгийнхаа хөгжлийг шинэчлэн ахиулах ёстой.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013