×
Улс төр 13 Гуравдугаар сарын 2013
Америк, өмнөд солонгосын хээрийн сургуульд оролцсон америкийн усанд шумбагч онгоцууд тодорхойгүй хугацаагаар солонгосын хойгын эргийн усанд үлдэнэ. Энэхүү мэдээллийг Сөүлийн Кунмин их сургуулийн оросын профессор Андрей Ланьков ийнхүү тайлбарласан байна. Цэргийн талаас нь аваад үзвэл энэ шийдвэр нэг их ач холбогдолтой биш. Умард Солонгос улс, Өмнөд Солонгос улс руу шууд дайрна гэдэг нь магадлал багатай юм.
Дорнод Хятадын тэнгист дэх арлын талаар Хятад улстай маргаан хурцадаж байгаа үед аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт харилцаа холбоогоо бэхжүүлэхийг Япон улс АСЕАН-ний орнуудад уриалж байна. Токиод болж байгаа Япон-АСЕАН бага хурал дээр тус улсын БХЯ-ны орлогч сайд Акинори Это өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна.
Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад “Арабын хавар” тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэл, удирдлагын хямрал, хэт даврах болон америкийн эсрэг үзлүүдээс өөр өөдтэй юм авчирсангүй. АНУ-ын үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер орчин цагын аюул заналын тухай жил тутмын илтгэлдээ ингэж мэдэгдсэн байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013