×
Улс төр 12 Гуравдугаар сарын 2013
Цэргийн хамтарсан хээрийн сургууль өндөрлөсний дараа цөмийн зэвсэгтэй АНУ-ын хөлөг онгоцууд Өмнөд Солонгос улсын усан хилд хэсэг хугацаанд үлдэж магадгүй гэж өмнөд солонгосын “Чунан ильбо” сонин өнөөдөр бичсэн байна. БНАСАУ-ын зүгээс дайрсан тохиолдолд америкийн “цөмийн халхавч” Сөүлийн аюулгүй байдлыг хангахад энэ нь чиглэгдсэн гэж Өмнөд Солонгос улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Хэрвээ Солонгосын хойг дээр мөргөлдөөн хурцадвал хамгийн түрүүнд Өмнөд Солонгос улсын Пэннендо аралд цохилт өгнө гэж БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун сүрдүүллээ. Ким Чен Ын БНАСАУ-ын их бууны анги нэгтгэлүүдийг шалгаж явахдаа энэ мэдэгдлийг хийсэн гэж KCNA агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.
Хятадын Арми аливаа дайнд ялалт байгуулахад бэлэн байх ёстой. Үүний баталгаа бол намын уян хатан бодлого, бие бүрэлдэхүүний найдвартай байдал болон байлдааны бэлэн байдлын бэхжилт юм. Үүнд цэргийнхнийг Хятадын КНТХ- ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпин уриалсан. Тэрээр 3-р сарын 11-нд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд /БХАТИХ/ армиас сонгогдсон төлөөлөгчдийн бүгд хуралд оролцов.
Умард Солонгос улсын дипломат маягийн сүрдүүлгэнд дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл зовинож байна. Цөмийн туршилт явуулсны хариуд өнгөрсөн долоо хоногт гаргасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг тус улс няцаалаа. “Дэлхийн сүүлчийн өдөр”-ийн билиг тэмдэгийн цагны зүү дахиад хоёр хувиараар ургашлан дэлхий цөмийн зэвсгийн сүйрэлд тулж ирлээ гэж шинжээчид түгшүүртэй ярьж байна.
БНХАУ хэзээ ч, ямар ч тохиолдолд барууны улс төрийн системийг хуулбарлахгүй гэж Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны дарга болсон Юй Чжэншэн өнөөдөр мэдэгдлээ. ХКН-ын чиг бодлогыг хатуу даган мөрдөж, ХКН-ын удирдлага дор улс төрийн зөвлөлдөөн болон олон намын хамтын ажиллагааны системийг төгөлдөржүүлэх болно гэж тэр хэлсэн байна.
Өчигдөр Брюссельд уулзсан ЕХ-ны улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сири улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлах тухай асуудлаар санал хуваагдлаа. Сири улсын хоёр жилийн хямралыг зөвхөн улс төрийн аргаар л шийдвэрлэх ёстой гэж НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдсэн байна. “Байлдааны аргаар шийдвэрлэх асуудлыг огт хэлэлцэхгүй байгаа.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013