×
Улс төр 11 Гуравдугаар сарын 2013
Сири улсын хямралыг зохицуулах улс төрийн яриа хэлэлцээг эхлэхэд эвлэрэшгүй сөрөг хүчнийг ивээн тэтгэгчид саад болж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад гадаадад байгаа сирийн сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны зохицуулагч Хейсам Манаатай уулзахдаа ингэж мэдэгдлээ.
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ыных байх магадлалтай хэдэн зуун сая долларын хэд хэдэн дансыг хятадын банкуудад АНУ болон Өмнөд Солонгос улсын тагнуулууд илэрүүлсэн байна. Вашингтон, Сөүл хоёр эдгээр цуглуулсан баримт бичгүүдээ Хятад улсын төр засагт дамжуулан, НҮБ-ын АЗ-ийн саяханы тогтоолын дагуу эдгээр дансуудыг хаахыг санал болгосон гэж сөүлийн “Чосон ильбо” сонинд өнөөдөр бичсэн байна.
Хятадын шинэ төр засаг өөрийн эхний цохилтуудаа штабуудад өгч эхлэнэ. Авилга, хээл хахуул, хүнд суртал гол байнууд юм. “Хоёр удаагийн чуулган дээр” сүүлийн 15 жилийн засгийн газрын хамгийн өргөн хэмжээний өөрчлөлтийг хийнэ гэж зарлалаа. Яамд, байгуулалгуудын нийт тоог цөөрүүлхээс гадна тэдний бүрэн эрхий нь өргөжүүлнэ. Төмөр замын яамыг өөрчлөн шинэчлэх явдал хамгийн дуулиантай “огцруулалт”болно.
НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ, америк, өмнөд солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургуулийн хариуд Умард Солонгос улс Сөүл, Вашингтоныг галан тэнгист живүүлнэ гэж амлаад, үл довтлох тухай гэрээ болон эвлэрэлийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарлалаа. Харин энэхүү заналхийлэл, сүрдүүлэг Өмнөд Солонгос улсад нэг их онцгой сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ялангуяа умард солонгосын сүрдүүлэгт хандаж байгаа өмнөд солонгосын цэргийнхний хандлага ер бусын байлаа.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Миранда мужийн захирагч Энрике Каприлес ням гаригт утс улсын төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх тухайгаа батлан мэдэгдэв. Тэрээр даваа гаригт 3-р сарын 5 –нд нас барсан төрийн тэргүүн Уго Чавесын гашуудал дууссаны дараа ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлнэ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013