×
Улс төр 9 Гуравдугаар сарын 2013
Венесуэл улсын ард түмний сонгосон ямарч удирдагчтай ОУ харилцаагаа нийцүүлэхэд бэлэн байна.Боливарианын БН улсын улс төрийн үйл явцад бусад улсууд хөндлөнгөөс оролцохгүй гэдэгт итгэлтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. ОУ Венесуэл улсын ард түмний сонголтыг хүндэтгэн үзэх ба тус тивийн улсуудтай харилцаагаа цаашид хөгжүүлэх болно.
Кибер орон зайд сөргөлдөхийг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдэв. Тэрээр дэлхийн сүлжээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүнийг бусад улсын бодлогод хөндлөнгөөс оролцох хэрэгсэл болгож хувиргахаас татгалзахыг уриалав. Ян Зечийн хэлснээр эдүгээ хамтын ажиллагааг зохицуулах дүрэм интернетэд шаардагдаж байна.
Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсныхоо дараагаар юуны түрүүнд Москвад айлчлах тухай өнөөдөр Бээжинд Хятадын ГХ-ийн сайд Ян Зечи хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Бээжинд чуулган хуралдаж байгаа БХАТХ-ын чуулганд оролцогчид Си Зиньпинийг ирэх долоо хоногт БНХАУ-ын даргаар сонгох юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Си Зиньпин нарын уулзалтын өдрийг одоогоор зарлан мэдээлээгүй.
Япон улс Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао(Сенкаку) арлуудыг булаан эзлэсэн  явдал хоёр орны харилцаа ба бүс нутгийн байдлыг хурцатгах шалтгаан болсон гэж өнөөдөр Хятад улсын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдлээ. «Япон улсын үйл ажиллагаа Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, Дэлхийн 11 дайнд байгуулсан ялалтын үр дүн ба дайнаас хойшхи дэлхийн дэг журмыг сорисон юм.
Москва Сири улсын байдлыг нэлэнхүйд нь зохицуулахыг эрмэлзэж, засгийн газар, сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг дэмжиж байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээ хийхтэй холбогдуулан ямар нэг болзол урьдчилан тавихийг Орос улс оновчтой бус хэрэг хэмээн урьдын адил үзэж байна.
Өнөөдөр Кабулын төвд Афганистаны БХЯ-ны байшингийн дэргэд хүчирхэг дэлбэрэлт болов. Амиа золиослогч террорист АНУ-ын шинэ БХ-ын сайд Чак Хейгл айлчилж байгаа үеэр дайралт үйлдсэн тухай Франс Пресс агентлаг албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.
БНХАУ-ын шинэ дарга ойрын үед ОХУ-д төрийн айлчлал хийнэ. Талууд стратегийн тал бүрийн харилцан ажиллагааны түншлэлийг  улам бэхжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлт гаргана гэж өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи мэдэгдлээ. Тэрээр Бээжинд хууль тогтоох дээд байгууллага - БХАТХ-ын анхдугаар чуулганы хүрээнд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэв.
Өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ Умард Солонгос 2013 оны 2-р сард цөмийн туршилт 3 дахь удаагаа хийсэнтэй холбогдуулан тус улсад ногдуулах хоригийг чангатгах НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг албан ёсоор няцаав. БНАСАУ өөрий нь эсрэг АНУ-ын дайсагнах бодлогын хор холбогдол болох тогтоолыг буруушааж, шийдвэртэй няцааж байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013