×
Улс төр 8 Гуравдугаар сарын 2013
Өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ БНАСАУ-д улам хатуу хориг ногдуулах НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг сайшаан дэмжлээ. «Тогтоолыг өндөр үнэлж байна» гэж Абэ мэдэгдээд Токио түүнийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхийг тэмдэглэв. Тэрээр БНАСАУ-д хандан «өдөөн хатгах ажиллагаанд хэзээ ч оролцохгүй байхы» уриалсан гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв. Өчигдөр НҮБ-ын АЗ БНАСАУ-д ногдуулах шинэ хатуу хоригийг сайшаав.
Ази Номхон далайн бүс нутаг «хүйтэн дайныг» шатлан өргөжүүлэх талбар болж хувирахгуй гэж дэд адмирал Инь Жоу хятадын ХМХ мэдэгджээ. Хятад улс цэргийн ямар нэг эвсэлд нэгдэж сөргөлдөх гээгүйг тэрээр тэмдэглэв. Хятад улс нутаг дэвсгэрийн асуудлаар Япон ба Зүүн-өмнөд Азийн хэдэн оронтой маргалдаж, цэргийн аюул учруулж мэднэ гэсэн өрнөдийн мэдээллийг дэд адмрал тэгж тайлбарлав.
АНУ-ын конгрессын сенат Жон Бреннаныг ТТГ-ын захирлаар томилох саналыг батлав.63 сенатч мөн саналыг дэмжиж, 34 нь эсэргүүцэв. 57 настай Бреннан саяхан болтол терроризмтэй тэмцэх асуудал эрхлэх ерөнхийлөгчийн туслах байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүнийг ТТГ-ын тэргүүний албан тушаалд 1-р сарын 7-нд дэвшүүлжээ.
Америкийн цэргийнхэн БНАСАУ-ын ямар ч дайралтыг няцааж мэднэ гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. Пхеньян өдөөн хатгах шинэ мэдэгдэл хийхээс түдгэлзвэл зохино гэж тэрээр онцлов. АНУ-аас халдан довтолвол урьтаж цөмийн цохилт өгнө гэж өчигдөр БНАСАУ айлган сурдуулжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Влади Путин Венесуэлын дэд ерөнхийлөгч Николас Мадуротай утсаар ярилцаж, тус улсын удирдагч Уго Чавес таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Шинэ удирдлага эрх барих үед Венесуэл улстай хойшид ч сайн сайхан харилцаатай байх болно гэдэгт найдаж байна гэж Путин хэлжээ. 2000 онд Венесуэлын ерөнхийлөгчтэй биеэчлэн танилцсан.
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Венесуэлын дэд ерөнхийлөгч Николас Мадуротай утсаар ярилцаж, тус улсын удирдагч Уго Чавес өөд болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. «Владмир Путин ерөнхийлөгч Уго Чпавес зуурдаар нас нөгчсэнтэй холбогдуулан Венесуэлын удирдлага ба нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн» гэж мэдээлэлд өгүүлжээ.
Өнөөдөр Венесуэл улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро улс орныхоо тур удирдагчийн хувьд тангариг албан ёсоор өргөх тухай парламентын дарга Диосдадо Кабельо мэдэгдэв. Мягмар гаригт таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавес Мадурог өөрий нь залгамжлагч хэмээн үзэж байсан тухай урьд мэдээлсэн билээ. Гэвч Үндсэн хуулийн дагуу парламентын дарга төрийн тэргүүний үүрэг дараачийн сонгууль хүртэл гүйцэтгэх байсан.
Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавесыг оршуулах ёслол нийслэл Каракаст үйлдэнэ. Өчигдөр талийгаач ерөнхийлөгчийн авсыг Каракаст Цэргийн академид байрлуулав. 2 сая гаруй хүн Латин Аме рикийн нэрд гарсан улс төрчийн нэг Венесулын төрийн тэргүүнтэй салах ёслолд оролцов. Уго Чавес хорт хавдараар өвчилж таалал төгсөв.
Пүрэв гаригт сайшаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг Бээжин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замаар хийсэн чухал алхам хэмээн үзэж байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдлээ. Одоо умард солонгосын цөмийн асуудлыг шийвэрлэх боломж олгох өөр үйл ажиллагааг эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэв. НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын асуудлаар гаргасан тогтоолыг бурэн хэрэгжүүлэхийг Ли Баодун уриалжээ.
Өчигдөр Пхеньян Өмнөд Солонгостой байгуулсан харилцан үл довтлох тухай бүх хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан гэж ЦТАК агентлаг мэдээллээ. «Үл довтлох тухай бүх хэлэлцээр болон цаасанд бичигдсэн төдий зүйл болсон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтрасан мэдэгдэлийг хүчингүй болгож, Панмунжом дахь Умард, Өмнөд Солонгосын хоорондын шууд холбооны шугамыг таслана гэж тус агентлаг лавлан тодруулжээ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013