×
Улс төр 7 Гуравдугаар сарын 2013
2003 онд америкийн цэрэг Иракад цөмрөн орсноос хойш тус улсыг сэргээн босгох АНУ-ын хүчин чармайлт болон мөн зорилгоор 60 тэрбум доллар гаргсан арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй гэсэн дүгнэлт АНУ-ын засгийн газрын Ирак улсыг сэргэн босгох асуудал эрхлэх ерөнхий байцаагч Стюарт Боуэны конгресст бэлтгэсэн төгсгөлийн илтгэлд хийжээ.
«Гал зогсоох тухай хэлэлцээр байхаа больсон» гэж БНАСАУ-ын төв хэвлэл «Нодон синмун» сонины өнөөдрийн өгүүллэгийг гарчигласан байна. «Хэлэлцээр Солонгосын хойгийн энх тайвныг баталгаатай хангаж чадахгүйг» америк-өмнөд солонгосын цэргийн сургууль харуулж байна гэж сонин тэмдэглэжээ.
Кибер түрэмгийлэл үйлдэж мэднэ гэж Цагаан ордноос сэжиглэсэн улсуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна. «Улс орны аюулгүй байдал, эдийн засагт бодит аюул тулгарсан нөхцөлд гар хумихан алмайран сууж болохгүй» гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст мэдэгдснээс хойш ийм мэдээлэл хэвлэлд тархсан байна. Америкийн Mandiant компанийн мэдээлснээр 2006 оноос хойш 140 компани хакеруудын дайралтад нэрвэгджээ.
АНУ-ын засаг захиргаа Иран-Пакистаны хийн хоолой барьж байгуулахын эсрэг байгаа бөгөөд ТАПИ /Туркменистан-Афганистан - Пакистан - Энэтхэг / хийн хоолойн төслийг дэмжиж байна гэж америкийн элчин сайд Исламабадад мэдэгдэл хийлээ. Тэрээр АНУ-ын Засаг захиргаа Пакистанд эрчим хүчний хямрал хурцдаж байгаа тухай маш сайн мэдэж байгаа бөгөөд тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж нэмж хэллээ.
НАТО-гийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Александр Грушкогийн үзэж байгаагаар, Орос улс болон Хойд Атлантын эвсэлийн хооронд ПДХ системийн асуудлаар тохиролцоонд хүрэх боломж маш бага байгаа ажээ. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, өнөөдрийн байдлаар талууд эл тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд урагшлуулах боломжийг боловсруулаад байна.
Умард Солонгос цэргийн цогц сургуулилтыг явуулахаар төлөвлөж байна гэж пүрэв гаригт Өмнөд-Солонгосын БХЯ –ны төлөөлөгч Ким Мен Сок уламжлав. Тэрээр БНАСАУ ийм арга хэмжээг тун ховор явуулдаг гэж цохон тэмдэглэв. Өмнөд Солонгос Умардын үйл ажиллагааг ажиглаж   байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэхийн хамт эдгээр сургуулилт нь өдөөн хатгалга гэж яамны төлөөлөгч нэмж хэллээ.
НҮБ-ын АЗ өнөөдөр умард солонгосын саяхны цөмийн туршилтуудын хариуд тус улсын дипломатуудыг хүртэл хөндөх  шинэ хориг арга хэмжээг сайшаах төлөвтэй байна. Тогтоолын төслийг АНУ болон Хятад улс энэ долоо хоногт өргөн барьсан. Уг төслөөр НҮБ-ын гишүүн орнуудыг банкнуудын санхүүгийн төрөл бүрийн ажиллагааг гаргахгуй байхыг үүрэг болгож байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013