×
Улс төр 6 Гуравдугаар сарын 2013
БНХАУ-ын цэргийн зарлагын өсөлт бүс нутгийг түгшүүлж байна гэж өнөөдөр Японы ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ. Тэрээр парламентын дээд танхимын депутатуудын асуултад хариулахдаа батлан хамгаалах салбарын төсөв нь ил тод биш байна гэж Бээжинг буруушаав. «Цэргийн төсөв нь ил тод биш нөхцөлд Хятадын цэргийн сүр хүчийг зузаатгаж байгаа явдал бүс нутгийг түгшүүлж байна.
БНАСАУ-аас түрэмгий ажиллагаа явуулвал хариу цохилт өгөхөд  бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл 1953 онд Солонгост дайн дууссаны дараа гарын үсэг зурсан хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж өчигдөр БНАСАУ мэдэгдэв.
БНАСАУ-д ногдуулах хориг бүхий НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг Орос улс дэмжинэ гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Түүнчлэн Хятадын байнгын төлөөлөгч Ли Баодун, Өмнөд Солонгосынх Ким Сук нар баримт бичгийн агуулгад сэтгэл ханамжтай байгаагаа өчигдөр НҮБ-ын АЗ-д зөвлөлдөөн хийсний дараагаар мэдэгджээ. НҮБ-ын АЗ-ийн гишүүн бүх 15 улс тогтоолыг дэмжих бололтой.
Венгесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес «ХХ1 зууны социализм» Латин Америкт бүтээн байгуулж амжсангүй. Урьд шөнө тэрээр хорт хавдраар Каракасын цэргийн эмнэлэгт таалал төгсөв. Венесуэл улсад долоон өдрийн гашуудал зарлав. Уго Чавесыг 3-р сарын 8-ны баасан гаригт оршуулах юм.
Орос улсаас Вьетнамд шумбагч онгоцны флотыг байгуулахад нь туслана гэж өнөөдөр ОХУ-ын БХ-ын сайд армийн генерал Сергей Шойгу мэдэгдэв. Тэрээр Ханойд Вьетнамын БХ-ын сайд Фуанг Куанг Тханьтай уулзсныхаа дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэв.Энэ онд хамтын хүчин чармайлтын ачаар БНВьетнам Улсын Тэнгисийн цэргийн флотын түүхэнд шинэ хуудас нээгдэж, шумбагч онгоцны флот бий болно гэж Шойгу тэмдэглэжээ.
БНАСАУ-ын зүүн-хойд Хамгён-Пукто мужид «Тонго» пуужинг хөөргөх газрын талбай болон угсрах заводыг өргөжүүлж байна гэж өмнөд солонгосын «Чосон ильбо» сонинд бичжээ. Барилга байгууламжийг шинэчлэсний үр дүнд алсын тусгалтай хоёр пуужинг нэг зэрэг угсрах тухай сонин мэдээлэв.
АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтын цэргийн сургуулиа үргэлжлүүлвэл Умард Солонгос дайн дууссаны дараа гарын үсэг зурсан гал зогсоох тухай хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж өчигдөр KCNA агентлаг мэдээллээ. БНАСАУ-д ногдуулах шинэ хориг үүний шалтгаан болох байх гэж АП агентлаг үзэж байна. 1950-1953 оны солонгосын дайн гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан боловч өдгөө болтол ёс өдий эцэслээгүй.
НҮБ-ын АЗ-ийн Умард Солонгосын асуудлаархи тогтоолын төсөл НҮБ-ын гишүүн бүх улсаас vip машиныг оролцуулан тансаг эд зүйл БНАСАУ-д нийлүүлэх хорио агуулж байна гэж өнөөдөр тус байгууллагын дипломат ажилтнууд сэтгүүлчдэд мэдээллээ. Тогтоолын хүрээнд Умард Солонгосын төлөөлөгчдийн бусад улсад авч явах бэлэн валютад хатуу хяналт, Пхеньяний гадаадын банкны үйл ажиллагаанд хатуу шаардлага тавьж, хоригт хамрагдах БНАСАУ-ын хувь хүмүүс, компаниудын цэсийг өргөжүүлнэ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013