×
Улс төр 5 Гуравдугаар сарын 2013
ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс нар пүрэв гаригт Лондонд уулзаж, Сирийн байдлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Интерфакс агентлаг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Мөн уулзалт хийхээр зарчмын хувьд тохиролцсоныг төлөөлөгч тэмдэглэжээ.
Атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах ираны эрхийг хүлээн зөвшөөрсний дараа шалган байцаах ажиллагааг сэргээхтэй холбоотой МАГАТЭ-гийн шаардлагыг авч үзнэ гэж өнөөдөр Иран улс мэдэгдсэн тухай «Дойче пресс агентур» агентлаг мэдээллээ. МАГАТЭ-гийн шаардлага тэнцвэртэй байх ёстой гэж Тегеранд Ираны ГХЯ-ны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдэгдэв.
Жон Бреннан – Барак Обамагийн хамгийн ойр дотны хүмүүсийн нэг бөгөөд терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан түүний зөвлөх ТТГ-ын шинэ захирлын албан тушаалд очно.Түүнийг томилох ажиллгагаа ингэж их удсан нь ер бусын явдал юм. 2-р сарын 7-нд Конгресс дээр Бреннанаас байгууллагын нууц үйл ажиллагааны тухай байцаасан.
Хятад улс  Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Япон улстай маргааныг шийдвэрлэхийн төлөө байна, гэхдээ энэ нь дан ганц хятадын талаас шалтгаалахгүй гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Жан Жицзюнь мэдэгдэв.Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы завсарлагаар сурвалжлгчтай уулзахдаа, Хятад улс тэнгисийн хүчтэй үрэн болохоор зорьж байна гэж цохон тэмдэглэв.
Америк-өмнөд солонгосын Тэнгисийн цэргийн хүчний сургууль Хятад улсад хуралдах «хоёр чуулганаас» АНУ-д тааламжгүй хариу өгөхөд хүргэж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Хятадын эсрэг үзэл санаагаа гааруулах нь Вашингтонд огт ашиггүй гэж Геополитикийн судлалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Константин Сивков үзэж байна.
НҮБ-ын АЗ-ийн дарга, НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  2-р сарын 12-нд БНАСАУ-д цөмийн туршилт явуулсантай холбогдуулан өнөөдөр албан бус зөвлөлдөх уулзалтыг хуралдуулна. Уулзалтанд Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой умард солонгосын өндөр албан тушаалтанууд болон байгууллагуудын эсрэг авах хориг арга хэмжээг өргөтгөх тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Японы ерөнхий сайд Синдзо Абэ өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Москвад хийх айлчлалынхаа үеэр Орос улстай харилцах харилцаандаа шинэ түлхэц өгөхөөр төлөвлөж байна. Тэрээр парламентын өмнө үг хэлэхдээ, АНД-н бүс нутгийн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд Токиогийн Орос улстай харилцах харилцаа нь онцгой ач холбогдолтой юм гэжээ. Харин эдгээр шинэлэг харилцааг сайжируулах нь Япон улсын язгуур эрх ашигт нийцэх ёстой гэжээ.
Хятадын арми өөрийн түүхэн үүргээ биелүүлэхийн тулд байлдааны бэлэн байдлаа байнга нэмэгдүүлж байна. Энэ тухай өнөөдөр Бээжинд нээгдсэн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Хятадын армийн байлдааны бэлэн байдал байнга нэмэгдэж байна. Армийн түүхэн үүргээ гүйцэтгэх дайчин чадвар нилээд нэмэгдсэн гэж ерөнхий сайд онцлов.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013