×
Улс төр 4 Гуравдугаар сарын 2013
Ким Чен Ын байлдан дайтах гээгүй. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой утсаар ярихад бэлэн байна гэж АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч асан Деннис Родман БНАСАУ-д Ким Чен Ынтай уулзсныхаа дараа мэдэгджээ. Обама өөртөд нь утасдана гэдэгт тэрээр найдаж байна гэж Родман мэдээллээ. Үүний өмнө Родман БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ынтай хамт Пхеньянд сагсан бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ.
Өчигдөр Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Моаз аль-Хатыб Сири улсад айлчласан тухай өрнөдийн ХМХ уламжлан мэдээллээ. Тэрээр Сири улстай хил залгаа Түркээс улс орны нутаг дэвсгэрт шилжин орж, сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн эзлэсэн сирийн хойд хот тосгодод хүрэлцэн очжээ. Энэ нь аль-Хатыбын эвслийн тэргүүлэгчээр сонгогдсноос хойш Сири улсад хийсэн анхны айлчлал юм.
БНХАУ-ын удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг 3-р сарын 17-нд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганы төсгөлийн өдөр батлах тухай БХАТХ-ын төлөөлөгч Фу Ин сэтгүүлчдэд мэдээллээ. Хятадын парламентын чуулган 3-р 5-ны мягмар гаригт нээгдэнэ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013