×
Улс төр 1 Гуравдугаар сарын 2013
Миний бие болон сөрөг хүчний өөр зүтгэлтэн Мухаммед эл-Барадей Каирт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахаас татгалзсан гэж Егиептийн сөрөг «Улс үндэстнээ аврах фронтын» удирдагч Хамдин Саббахи мэдэгдэв. Тэгснээрээ сөрөг хүчний удирдагчид АНУ-аас үзүүлэх шахалтыг хүлцэхгүйгээ харуулсан гэж Саббахи хэлсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав.
4-р сард Тайваны эргийн харуулын хүчин Зүүн Хятадын тэнгисийн Спратли олтригийн Тайпин аралд цэргийн сургууль явуулна гэж өнөөдөр тайваны цэргийнхэн мэдэгдлээ. Их буу, миномётоор 4-р сарын 9-11- буудлага хийнэ.Олтригийн томоохон Тайпин арал Тайваны эрх баригчдын хяналтад байна. Олтриг Хятад болон Вьетнам, Малайзи, Филиппин, Бруней зэрэг Зүүн-өмнөд Азийн орнуудын хооронд маргаан үүсгэв.
Сөүл Пхеньян итгэлцэх харилцаа тогтоохыг зөвшөөрвөл БНАСАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн тухай орон нутгийн ХМХ мэдээлэв.Пак Кын Хе 1919 онд Солонгост дэгдсэн Японы эсрэг бослогод зориулсан жил дутмын илгээлтдээ Пхеньянд хандан цөмийн чадавхиа цаашид нэмэгдүүлвэл улам ганцаардахыг мэдүүлсэн байна.
Өмнөд Солонгосын болон америкийн цэргийнхэн жил бүрийн томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа Солонгосын хойгт 2013 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 30-ны хооронд явуулна. Үүнтэй зэрэгцэн 3-р сарын 11-21- өдрүүдэд хамтарсан компьютерын загварчлал дээр үндэслэсэн Key Resolve / “Гол шийдвэрлэх үе”/ сургуулилтыг явуулах юм. Энэ тухай зэвсэгт хүчний нэгдсэн командлалын мэдэгдэлд дурьджээ.
НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн сөргөлдөгч талуудад цэргийн тусламж үзүүлэхээс түдгэлзэхийг уриалав. Цэргийн тусламж үзүүлэх нь тэртэй тэрүүнгүй хүнд байгаа хямралыг хурцатгах эрсдэлтэй юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эдуардо Дель Буэй мэдэгдэв. Тэрээр сирийн сөрөг хүчнийхэнд нэмэлт тусламж үзүүлэх АНУ-ын болон ЕХ-ны төлөвлөгөөг ингэж тайлбарласан.
БНАСАУ-ын 2-р сарын 12-нд явуулсан цөмийн туршилтын хариу арга хэмжээг авах ажил нь НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг даргалж байгаагийн хувьд Орос улсын өмнө тавигдаж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Өмнөд-Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сук РИА Новости агентлаг уламжлав. Өмнөд-Солонгос улсыг хоёр долоо хоног илүүтэй АЗ- ийн хуралдааныг даргалах үлдээд байхад уг асуудлыг шуурхайлан шийдэж чадаагүй гэж тэр нэмж хэлэв.
3-р сарын 1-нээс НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг Орос улс тэргүүлэн яьуулах юм. Орос улс хуралдааны даргын хувьд гол анхаарлыг Афганистаны байдлыг зохицуулахад чиглүүлэх хандуулах төлөвтэй байгаа гэж  ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Энэ орон туйлын хариуцлагатай хөгжлийн үе шатандаа тулж ирээд байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013