×
Улс төр Гуравдугаар сар 2013
“Америкийн империалистууд болон өмнөд солнгосын тоглоомын дэглэмийнхий гэмт санааг илэрүүлэн уудлах тухай” Ким Чен Ын, дээд командлал, засгийн газар, нам засаг болон бусад байгууллагуудын гаргасан мэдэгдлүүдийг нийтэлснийг дэмжиж байгаагаа өнөөдөр БНАСАУ-ын хэвлэл мэдээллийнхэн илэрхийлсэн байна.
БНАСАУ-ын Өмнөд Солонгост зарласан дайн нь өрнөдийн мэдээллийн агентлагуудын ташаа орчуулгаас болжээ. Пхеньян мэдэгдэлийн бодит бичвэр дээр хэрвээ дайсны өдөөн хатгалгууд гарах юм бол дайны үеийн хуулиар холбогдох арга хэмжээг авна гэж дурьдсан аж. Дайн зарлаагүй байсан гэдгийг Сөүлийн тайван байдал гэрчилж байна. Тэнд хөршийн мэдэгдлийг шинэ заналхийлэл бус, харин сүүлийн үеийн цуврал түрэмгийллүүдийн  үргэлжлэл гэж хүлээн авчээ.
Орос улсын ерөнхиийлөгч Владимир Путин түүний тушаалаар пүрэв гаригт Хар тэнгист эхэлсэн цэргийн томоохон сургуулилтын явцтай танилцав.Төрийн тэргүүн тэнгисийн хээрийн цэргийн сургуулилт зохиогдож байгаа эл газарт агаарын десантны цэргийн нэгжүүд, их бууныхан, хуягт танкныхан болон ЦЗХ-нийхний дадлагаа хийж Раевскийн дүүргээс иржээ. Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд нь Дюрсо голын адагаас холгүй сургуулилтаа явуулсан.
Өмнөд Солонгосын ЗГ Умардын “дайны үеийн байдалд” шилжсэн тухай мэдэгдлээс шинэ зүйлийг огт олж харсангүй гэж “Ройтер” агентлаг өмнөд солонгосын засгийн газрын мэдэгдлийг иш татан уламжилжээ. Сөүлын байдал амар амгалан хэвээр байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ.
Умард нь Өмнөд Солонгостой “дайны үеийн хуулиар” харилцаагаа явуулах болно гэж мэдэгдэн Пхеньян дэлхийн ХМХ-үүдийн өмнөх мэдээллүүдэд засвар орууллаа. Энэ тухай өнөөдөр РИА Новости агентлаг БНАСАУ-ын ЗГ тусгай мэдэгдлийг дамжуулсан KCNA агентлагийг иш татан уламжлав. Өмнө нь дэлхий ХМХ-үүд, БНАСАУ нь Өмнөд Солонгост “дайны байдалд” орсон гэж зарласан нь Пхеньяны мэдэгдэлийг оновчгүй орчуулсантай холбоотой байжээ.
БНАСАУ болон Өмнөд Солонгосын харилцаа “дайны байдалд” ороод байна. Солонгос хоорондын цаашдын бүх яриа хэлэлцээрүүд нь энэхүү статусаас явагдах болно гэж умардын KCNA мэдээллийн агентлаг өнөөдөр уламжлав. Энх тайвны ч бус, дайны ч бус байдалд ороод байгаа Солонгосын хойгийн байдал нь төгсгөлдөө ирлээ гэж Франс пресс KCNA -ийг иш татжээ.
Бүх оросын ардын фронт нь олон нийтийн хөдөлгөөн болж хувиран өөрчлөгдөх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ростов-на- Дону хотод болсон Бүх оросын ардын фронтын “Шударга ёсны бүтээн байгуулалт” анхдугаар бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.
Солонгосын хойг дайны ирмэг дээр тулж ирээд байна. Баасан гаригт шилжих шөнө Ким Чен Ын БНАСАУ- ын пуужинт цэрэгт байлдааны бэлэн байдалд байх тушаал өгчээ. Тэдний бай АНУ ын тивийн хэсэг болон Өмнөд-Солонгос болон Номхон далайн цэргийн баазууд. АНУ-ын АЦЗ хүчний “Стелс“ бөмбөгдөгч хоёр онгоц Өмнөд Солонгосын нутаг дээрхи байг бөмбөгдөх тэр мөчид уг Зарлигт гарын үсэг зуржээ.
АНУ Умард Солонгосын өдөөн хатгалгад анхааралтай хандаж, хариуд арга хэмжээ авна гэж АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел БНАСАУ-ын пуужингийн анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсантай холбогдуулан мэдэгджээ. Сүүлийн үед Пхеньяний дайнч мэдэгдэл, ажиллагаа бүс нутгийн байдлыг улам түгшүүртэй болгосон гэж Пентагоны тэргүүн тэмдэглэв.
Сирийн сөрөг хүчнийг тус улсын хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай Арабын орнуудын холбооны шийдвэр тус холбоо сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахаас татгалзаж байгааг харуулсан гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дохад гаргасан шийдвэрүүдээс харахад Сири улсын хувь заяаг хилийн чанадад шийдвэрлэхийг оролдож байна.
Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цэргийн жанжин нартай хийсэн яаралтай зөвлөлгөөнийхөө дүнгээр стратегийн пуужингийн цэрэг нь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх төлөвлөгөөнд гарын үсэг зурав. АНУ-тай сөргөлдөхөд бэлэн байна гэж Умард Солонгосын удирдагч зөвлөлгөөн дээр тэмдэглэв. «Америкийн империалистуудыг шийтгэх цаг болсон» гэж умард солонгосын KCNA агентлаг онцлов.
НҮБ-д Иран, Сири, Умард Солонгос улсууд дэлхийд зэвсгийн хууль бус эргэлтийг таслан зогсоох арга хэмжээнүүдийн тухай олон улсын гэрээний төслийг батлахаас татгалзав. «Бид зөвшилцэж чадаагүй» гэж НҮБ-ын гэрээний асуудлаархи бага хурлын дарга австралийн Питер Вулкотт 10 өдөр хэлэлцээ хийсний дараа мэдэгджээ. Иран, Сири, Умард Солонгос улсуудын төлөөлөгчид гэрээний төслийг сайшаахаас татгалзав.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгос руу онилон чиглүүлсэн стратегийн пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн тухай «Интерфакс» агентлаг солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Өнөөдөр орон нутгийн цагаар 0:30 тэрээр Солонгосын ардын армийн стратегийн пуужингийн хүчний яаралтай хуралдаан хийлгэв.
Хятадын эргийн харуул вьтенамын загас агнуурын хөлөг онгоцуудыг буудаж, Параселийн арлуудын ойр хавийн бүсээс шахан зайлуулсантай холбогдуулан Вьетнамын ГХЯ-аас Хятадад эсэргүүцэл мэдэгдэв. Вьетнамын ХМХ тэмдэглэснээр 2013 он гарсаар хятадын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли, Параселийн арлуудын ойролцоо вьетнамын загасчдад халдах ажиллагаа гаарав.
БНАСАУ-ын эрх баригчид нь Сөүлтэй сүүлчийн холбооны шугамаа таслахаар шийдсэн тухай KCNA агентлаг уламжилжээ. “Дайн хэзээ л бол хэзээ эхлэж болох ийм нөхцөлд, Умард болон Өмнөд хоёрын цэргийн байгууллагуудын хооронд байсан  хэлхээ холбоог  шаардлагагүй” хэмээн үзсэн гэж KCNA агентлаг уламжилжээ. Агентлаг мэдээндээ БНАСАУ болон АНУ-ын хооронд ямарч яриа хэлцэлийн суваг үгүй гэж цохон тэмдэглэжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний Б-2 сөнөөгч онгоцнууд ( стелс ) нь цэргийн сургуулилтын хүрээнд өнөөдөр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр анх удаагаа бөмбөг хаяв. АНУ-ын нутаг дэвсгэрээс ниссэн “Стелс” онгоцнуудын гол зорилго нь Солонгосын хойгийн байнуудыг бөмбөгдөж,бааздаа буцаж ирэх.
АНД-н бүс нутгийн байдал нь 2012 онд гарсан нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудын улмаас хурцадмал болж байна гэж Японы ГХЯ-ны жил бүрийн “Дипломатын цэнхэр ном” илтгэлд оржээ. Азийн орнууд өөрсдийн цэргийн зардлаа нэмэгдүүлсээр байна. Япон улс нь үндэсний ашиг сонирхолоо хамгаалахын тулд АНУ тай цэргийн хэлхээ холбоог бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ.
БРИКС-ийн орнуудын тэргүүн нар ДХУ-ын дүнд багц баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал, Этеквинскийн тунхаглал болон үйл ажиллагааны төлвлөгөө болоод БРИКС-ийн орнуудын шинжээчдийн консорциумыг батлах тухай тунхаг бичиг. БРИКС-ийн ДХУ-ын өргөтгөсөн хуралдааны дараа БРИКС-ийн орнуудын хамтарсан статистикийн тунхаглалаас гарах тухай зарласан юм.
АНУ-д дэлхийн түргэн цохилт гэгчийн үзэл баримтлалын хүрээнд зохион бүтээж байгаа цөмийн биш нарийн онох зэвсэг, байлдааны робот, нисэгчгүй нисдэг багаж цэргийн салбарт бүрэн давамгайлах боломж тус улсад олгов. Цөмийн биш нарийн онох зэвсэг цөмийн зэвсгийн үүргийг доошлуулж, улмаар тэдгээрийг хорогдуулахад нөлөөлж нааштай үүрэг гүйцэтгэх мэт санагдана. Гэсэн ч сөрөг хандлага мэдрэгдэв.
БРИКС бүлгийн орнууд Хөгжлийн банкаа байгуулах нь ашиг тустай үйл хэрэг гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Оросын тал харилцан худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн ба технологийн хоршооллыг өргөжүүлэхийн тулд БРИКС бүлгийн эдийн засгийн чадавхийг бизнест тулгуурлан илүү оновчтой ашиглахын төлөө байна» гэж тэрээр үйлдвэр худалдааны бүлгийнхний төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийх үеэрээ хэлжээ.
Америкийн зарим улс төрчийн үг яриа болон ХМХ нийтлэлээс харахад АНУ-аас Хятадыг Орос улстай холбон хардаж байна. Үнэхээр эдгээр гурван гүрэн улсын ашиг сонирхол геополитикийн гурвалд нэгдэн төвлөрсэн юм. Орос улсаас дэмжлэг авахыг АНУ, БНХАУ хоёр оролдон өрсөлдөж байна гэсэн дүгнэлт америкийн The Nation долоо хоног тутмын сэтгүүлийн өгүүллэгт хийжээ.
БРИКС бүлгийн орнууд африкийн шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг хамтран санхүүжүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр мөн бүлгийн худалдаа үйлдвэрийн бүлгийнхний төлөөлөгчидтэй өглөөний хоолны үеэр хийсэн ажлын уулзалт дээр мэдэгдэв.
Өчигдөр орой Өмнөд Африкийн Дурбанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийлээ. Талууд хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, олон улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн тухай оросын мэдээллийн агентлагууд уламжлав. Оросын ба энэтхэгийн тал үргэлж уулзаж байгааг Путин уулзалтыг нээж үг хэлэхдээ дурдав.
Дэлхийн эдийн засгийг хэвийн хөгжүүлэх асуудал өнөөдөр Өмнөд Африкийн Дурбанд БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд гол байр эзлэнэ. Өчигдөр ӨАБНУ-д хүрэлцэн очсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ уулзалт дээр улс орноо төлөөлж байна. БРИК бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 онд Екатеринбургад болсон билээ. 2010 онд ӨАБНУ нэгдснээс хойш бүлгийг БРИКС хэмээн нэрлэжээ.
Өмнө нь
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013